Хятадтай нүүрсний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монгол, Хятадын нүүрсний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Түншлэл-2013” нэртэй хамтарсан хуралдааныг ирэх сарын эхээр зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын нүүрс экспортлогчдыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК-ууд Хятадын “Шенхуа Энержи” компанитай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Уг үйл явдалтай холбоотойгоор дээрх хуралдааныг зохион байгуулахаар болсон аж.
Харилцан ойлголцлын санамж бичгийн тухай эргэн товч сануулахад дээр дурдсан компаниуд 20 жилийн хугацаанд 1 тэрбум хүртэлх тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол Улсаас Хятад руу нийлүүлэх юм.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ