Энэтхэг, Туркийн Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр БНЭУ, БНТУ-ын Элчин сайд нарыг хүлээн авч уулзжээ.Бүгд найрамдах Энэтхэг улсаас манай улсад суугаа Элчин сайд Сатбир Сингхийг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр манай улсад ажилласан энэ хугацаандаа Монгол, Энэтхэг хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжлүүлэхийн төлөө үр бүтээлтэй хамтарч ажилласанд Ерөнхий сайд талархал илэрхийлсэн байна.
Харин дараа нь Бүгд найрамдах Турк улсын Элчин сайд Мурат Каракөзийг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзахдаа манай хоёр орон өнө эртний түүх, соёлын уламжлал дээр тулгуурласан ахан дүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэмдэглээд хамтын ажиллагааны хөгжилд ноён Элчин сайдыг үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ