Өнөөдөр болох үйл явдлын тойм
“Continental Hotel”-ын хурлын танхимд
09:00 цагт “Монголын уламжлалт анагаах ухааны бодлогын хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Уламжлалт анагаах ухааны зөвлөх С.Нарантуяа болон мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид оролцоно.
Хангарьд ордны 14 давхарт
09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан маргааш болно. Хуралдаанаар найман асуудал хэлэлцэнэ.
“Кемпински” зочид буудлын “Алтай” танхимд
11:00 цагт Хөдөлмөрийн яам ЖДҮ-ийг дэмжих зорилгоор "Олон улсын донор байгууллагуудын нэгдсэн уулзалт" зохион байгуулна.
МХЕГ-т
Даргын зөвлөлийн хуралтай.
10.00-10.40 Төмс, хүнсний ногооны хадгалалтын горим, зоорь агуулахын аж ахуйн эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн
10.40-11.40 Хот суурин газрын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цэвэрлэгээний түвшинд хийсэн шалгалтын дүн
11.40-12.20 Бог малын сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийн баталгаажилтанд хийсэн хяналт шалгалтын дүнг тус тус хэлэлцэнэ.
Буянт-Ухаа дахь спорт цогцолборт
11:00 цагт жил бүр зохиогддог прокуроруудын дундах зургаан төрөлт спортын тэмцээний нээлт болно.
“Чингис Хаан” зочид буудалд
“Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулга энэ сарын 28, 29-нд болно. Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн,цөөнхийн хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг нийгмийн олон талт төлөөлөл болсон 300 орчим хүн оролцоно.
ХАХНХЯ-ны хурлын танхимд
16.00 цагт ХАХНХЯ, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хамтран сар бүр зохион байгуулдаг "Залуучуудын хөгжилд хамтдаа" залуучуудын байгууллагуудын мэдээлэл солилцох ээлжит 12 дахь удаагийн уулзалт болно.
Монгол Японы төвд
12:00 цагт "Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, Сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх нь" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ