Боловсролын чанар, хариуцлагын талаар хэлэлцэнэ

img

“Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулган өнөөдөр 09.00 цагаас “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд эхэлнэ.

da

Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар Шинэчлэлийн засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (ном, авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн,  Бүх нийтэд боловсрол олгох 6 зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээний талаар БШУЯ-аас хийх мэдээлэл, зарим аймгуудад хийсэн Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлэг өрнөх аж.

da

Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг нийгмийн олон талт төлөөлөл болсон 300 орчим хүн оролцох юм.

dA

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ñóäëààÿ :
ýõýýñ òºðºõ人 ôèçèêèéí õè÷ýýëä ìóó òºðººã¿é ýý. ñóðãóóëüä îðñîí ºäðººñºº ôèçèê ñóðàõààðã¿é ñóðãàëòàä õàìðàãäñàí.õîöðîãäîë õ¿¿õýääýý áèø ñóðãàëòûí àðãàç¿éä áàéãàà.õîöðîãäëûã õàìãààëæ õýëáýðèéí çîõèîí áàéãóóëàëò õèéæ áîëîìã¿é áàéíà.
2013-11-28
zochin:
fizikiin hicheeld taaruuhan huuhed tisurguulid orood yaah yum bilee. ene metchilen suuri bolovsrol muutai huuhed caa*gaa yaaj surah ve. helberddeg, nud huurdag yavdlaa l zogsooh heregtei. bolovsrol muutai mergejiltnuudees bolj manai uls buh talaaraa hugjihgui baigaashtei. tegsen murtluu biye biyendee ih zan gargahdaa yamar sain geech.
2013-11-28