“Хөдөлмөрийн харилцааны мэдээлэл, үндсэн үзүүлэлт” уулзалт болно
Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн харилцааны мэдээлэл, үндсэн үзүүлэлт” уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалт яг одоо 09.00 цагт Улаанбаатар зочид буудлын Хархорин танхимд эхлэж байгаа бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, түүний үндсэн үзүүлэлт ямар байгаа тухай хэлэлцэж байгаа аж. Уулзалтад Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагууд оролцож байгаа аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ