60 хувиас ихгүй гэдэг нь 40 хувиас хэтрэхгүй гэсэн шаардлагад нийцэх үү?

img

Ирэх 2014 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг батлахдаа УИХ  “өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувьтай тэнцэхээр” хэмээн оруулсан. Харин уг хуулийн төслийн эцсийн найруулгад “өрийн хэмжээ ДНБ-ний  60 хүртэл хувьтай тэнцэхээр” гэж өөрчлөлт оруулсан байна  гэж УИХ дахь МАН-ын бүлэг “илчлээд” буруутай этгээдийг тогтоохыг анхааруулсан билээ. Эцсийн найруулгыг хянахдаа УИХ-ын дарга зассан уу, ажлын албаны ажилтнууд алдаа гаргав уу гэдэг асуудал өнөөдөр  нийгэмд хардлага төрүүлээд байгаа.  Хэрвээ УИХ-ын дарга хууль зассан бол энэ суудлаасаа огцрох заалттай. Энэ асуудал анх удаа тохиож байгаа юм бус. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж спикерээр ажиллаж байхдаа хууль зассан үндэслэлээр суудлаасаа огцорч байсан түүхтэй. Энэ түүх давтагдах эсэх нь хуулийнхны шийдвэр дүгнэлтээс хамаарна.  Харин үүнд УИХ-ын Тамгын газраас тайлбар гаргажээ.

1

Уг тайлбарт “УИХ-ын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал тус бүрээр санал хураалт явуулсан байна. Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллын найруулгын шинжтэй саналд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21.3 дахь үзүүлэлтийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлтэй нийцүүлэх зорилгоор “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх заалт дахь Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хэмжээ “40 хувиас ихгүй” гэснийг “60 хувиас ихгүй”” гэж өөрчлөн найруулах санал ажлын хэсгээс гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь дэмжиж уг санал олонхын дэмжлэг авсан байна.

1

Мөн энэ өдрийн хуралдаанаар буюу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн байна.  Засгийн газраас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж байгаад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөхөөр шийдвэрлэж түр хойшлуулсан байна.

1

Монгол Улсын 2014 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийсний дараа Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд тохиролцож 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16.45 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийж баталсан байна.

1

Энэ хуулиар улсын өрийн нийт хэмжээ өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2014 онд 40.0 хувь, 2015 онд 40.0 хувь, 2016 онд 39.0 хувь байхаар хуульчлагдсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн дээрх өөрчлөлт Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдсэний дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийн 1 дүгээр хавсралтын 21.3 дахь заалтыг өөрчлөх эрх зүйн боломжгүй болсон.

1

Иймд Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох 9 дүгээр заалт Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 2014 онд 40.0 хувь, 2015 онд 40.0 хувь, 2016 онд 39.0 хувь гэж хуулиар батлагдсан тул Засгийн газар өрийн хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 40.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь хуулиар баталгаажсан бөгөөд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт буюу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлтийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасан 60 хувиас ихгүй гэсэн үзүүлэлт нь агуулгаараа 40 хувиас хэтрэхгүй гэсэн шаардлагад нийцэх юм.

1

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль болон дагаж өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан процессын талаар энэхүү тайлбарыг гаргаж байгаа бөгөөд үзүүлэлтийг зориуд зассан болон техникийн алдаа гаргасан зүйл байхгүй болно” гэжээ.

1

УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатар энэ тайлбараа УИХ дахь МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар болон бие даагчдад хүргүүлсэн  байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жадаа:
өөрсөдөө хуваагаад авчихдагийг бодвол нийт ард түмний сайн сайхны төлөө ийм тоо албаар тавьсан ч яаав л гэж дээ.ням дорж бол ард түмний төлөө засаагүй л байхгүй юу? цаад логикоор нь ойлгоорой ард түмээн.юм хийх гээд л үзэлцээд байгаа хүмүүс шүү.ман зүгээр юм хийхгүй намыг л магтах юмуу хаашаа юи бэ???????
2013-11-28
агуулга :
"60 хувиас ихгүй гэсэн үзүүлэлт нь агуулгаараа 40 хувиас хэтрэхгүй гэсэн шаардлагад нийцэх юм." - агуулгаараа гэнэ шүү. энэ улс төрчидөө гэж
2013-11-28
baagii:
40 l bol 40 shuudee zaaval 60 gej khumuusiin tolgoig erguulekh khereg yu bna
2013-11-28
hahaha:
ардчилалын нэр гутаагчид, ардчилал хулгайлагч олгиархиуд төрийг ингэж барьж байна даа ард түмээн. 40=60 шүү дээ ард түмээн. энэ бол шинэчлэлийн засгийн газар болохоор 60 нь 40-өөс бага шүү дээ. тийм гэдгийг физикийн ухаанаар ерөнхий сайд баталсан юм. худлаа гэвэл галын бөөгөөс асуугаарай ккккккккккк
2013-11-28
unshigch:
nirgesen hoino ni hashgiraw gdeg shig yum blohnee.nugoo man inhan knopoo darahdaa yu bdozgooj bsan yum bldoo.er ni bidnii songoson humuus erhelsen ajildaa yaj handaj bgaa ni haragdaj bgaa helberdee.76 baih heregtei yu?chuulganiig haya harahad 40 ood hun l bh.busad ni haana yu hiij yawdag bl
2013-11-28
zorig:
эхлээд бага ангид тооны хичээлд давтан суух хэрэгтэй болж дээ. шинжлэх ухаанд 60 ба 40 гэсэн тоо зарчмын хувьд зөрүүгүй гэсэн ардчилсан хужаа гийн шинэ онол , монгол хэлний 4 үсэг хасах төсөл дээр хамт явж байхад нэг их гайхахааргүй боллоо. ичих нүүрэндээ илэг наасан адгийн шаарууд юм даа. хүний оронцог , газрын бугууд тамд очсон хойноо ч би тоглосон юм гээд аргалчих гэж оролдоод тамын бүүр гүнд нь хага шидэгдэх болно гэдгээ дахин дахин батлах юм. ...
2013-11-28
unshigch:
emee ni uuniig un*d heh ineed hurlee 60; 40 hoeriig adilhan geed baidag tsetserlegiin huuhduud ch yalgah baih ingej tailbarladag hin yaj teriin tom albah tu*ld baigaag gaihaj baina huuliig zassan gej oilgogdoj baina
2013-11-28
tootoo:
archilal higjuud ireheer goyo yumaa, 40=60 bolchihloo.ene bol asar tom neelt shuu.delhiin ylsyyd 40<60 geed maanagtaad l yavaa shdee.
2013-11-28
аааа:
энэ чинь харин тэнэг гар уу үгүй юу
2013-11-28
.....:
энд нар хариуцлага хулээхгуйн тулд юу ч гэж хэлж мэдэх хумуус байна даа ан ч дампуурчээ
2013-11-28
тэмээ ямаа:
тэмээ ямаа 2 адилхан биз дээ хохохохо
2013-11-28
онигоо:
60=40 монголын супер онигоо. гончигдорж дарга л ойлгох байх
2013-11-28
зочин:
34% =66% бараг адилхандаа гэж баярцогт хэлдэг шиг юм болох юм даа.монголд 34%авсанаараа хохирохгүй харин 20000 хувьсагчаар бодохоор бараг 97% ийг нь зүгээр эрсдэлгүй ашиг болгон авч.байгаа гэдэгтэй адилхан юм яриад байгаа юм биш үү.ккккк
2013-11-28
иргэн:
засчихсан л юм байна. тэмээ гэхээр ямаа яриад байдаг
2013-11-28
yasan teneg nuhur ve:
yasan teneg nuhur ve ene uih-iin tamgiin gazar darga boldbaatar chin 60 40 hoyoriig adilhan gej tailbarladag.. aria ch dendene ee. ene nuhur l budiluulsan yum bna sh dee barag.. boldbaatar ajlaa ogoh heregtei ter z.enkhbold n baij baig... iim tailbar hiij bgaa ene erguu gariig oorchil
2013-11-28
poop:
medmeer um
2013-11-28
12340:
60/40 гэдэг чинь 2 өөр тоо биздээ.
2013-11-28