Боловсролын асуудлаар хэлэлцүүлэг өрнөнө

img

"Боловсрол ба мөнгө, чанар, хариуцлага” сэдэвт иргэний нийгмийн үндэсний чуулган өнөөдөр  “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд эхлэх гэж байна. Уг чуулганаар Шинэчлэлийн засгийн газрын дэвшүүлсэн “Зөв монгол хүүхэд” (Ном, Авъяас гэх мэт дэд хөтөлбөрийн хүрээнд) боловсролын бодлогод хийсэн дүн шинжилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах, боловсролын санхүүжилтийн сүүлийн 20 жилийн байдалд хийсэн судалгааны үр дүн, Бүх нийтэд боловсрол олгох 6 зорилтын хэрэгжилтийн байдалд хийж буй үндэсний үнэлгээний талаар БШУЯ-аас хийх мэдээлэл, зарим аймгуудад хийсэн Сургуулийн орчныг сайжруулах хамтарсан багийн үнэлгээний дүн зэрэг анхаарал татсан асуудлуудаар оролцогч талуудаас илтгэл мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлэг өрнөнө.

Чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил зэрэг нийгмийн олон талын төлөөлөл болсон 300 орчим хүн оролцоно. Чуулган хоёр өдөр үргэлжилнэ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сссс:
боловсролын мэдээллийг гашуун.мн ээс
2013-11-28