Сард 5000 хүн амиа алдаж байна

img

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэлд нэг жилийн хугацаанд 93000 хүн амиа алдлаа хэмээн НҮБ-ын Хүний эрхийн тусгай комиссар Нави Пиллай мэдээлэл хийжээ. Тэрбээр “Өнгөрсөн оны долоон сараас хойш Сирид сар бүр 5 мянган хүн амь насаа алдаж байна. 2012 оны гуравдугаар сараас энэ оны аравдугаар сар хүртэл 93 мянган хүн амь насаа алджээ.  Амиа алдсан иргэдийн 6561 нь насанд хүрээгүй хүүхэд. Үүний 1729 нь таваас доош насны хүүхдүүд байгаа. Мөн 7335 эмэгтэй амиа алдсан” гэжээ.

1

Ерөнхийлөгч Башар Аль Асад “Сири дэх иргэний дайн 2011 оны гуравдугаар сараас эхэлж Катар, Саудын Араб, Турк зэрэг улсууд босогчдыг байнга дэмжиж байгаа учир хүчирхийлэл үргэлжилсээр байгаа” гэж мэдэгдсэн юм.

Ирэх сарын 22-нд НҮБ, АНУ, ОХУ, тэргүүтэй орнууд оролцсон Сирийн иргэний дайныг эцэслэх Женевийн дээд хэмжээний уулзалт болохоор товлогдсон юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat :
kk mongol tsumiin zevseg hiivel hoid solongos shig gadurhagdaad hitad orosn hile haval huurhii mongol ulburch uhiisht naad teneg bodloo hae
2013-11-28
зочин:
оросын цөмийн зэвсэг ч хүчтэй юмаа. путин хамгаалаагүй бол сирийн ерөнхийлөгч каддафи шиг америкийн гар хөл бологсдод доромжлуулах байсан байх. монгол цөмийн хөтөлбөрөөс зугтаж явдаг бол буруу гэж бодож байна. цөмийн зэвсэг нь улс орны аюулгүйн бодит баталгаа болдогийг сирийн жишээн дээр оросын цөмийн зэвсэг ямар нөлөөтэй байгааг харууллаа штээ. ливийн каддафи цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаад барууныхантай найзалж яваад л тэдний гарт нас барж улс орон нь хүнд байдалд орлоо штээ. харин татгалзаагүй байсан бол барууныхан ливийг бөмбөгдөхөөсөө айх байсан юм.
2013-11-28