“Importshop-Berlin” үзэсгэлэнд амжилттай оролцжээ
МҮХАҮТ-ын ЭДХХ-ээс экспортыг дэмжин урамшуулах ажлын хүрээнд Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-ын зах зээлд сурталчлан таниулах, бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох, өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ Герман улсын зах зээлд худалдан борлуулах, хамтран ажиллах түнштэй болох боломж олгох зорилгоор анх удаа “Importshop-Berlin” үзэсгэлэнд оролцжээ.
Тус үзэсгэлэнд “PCY” ХХК, “BEST” ХХК, “СОР Cashmere” ХХК, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв”, “Монголын хараагүйчүүдийн үндэсний хороо” ТББ-ууд оролцон Монголын ноолууран болон эсгий бүтээгдэхүүний чанарыг Герман улсын зах зээлд сурталчлан 60-70%-ийн борлуулалт хийжээ. Мөн Герман улсын бизнес эрхлэгчид болон үзэсгэлэнг үзэж сүнирхогч нартай холбоо тогтоон цаашид хамтран ажиллах санал солилцлоо.
“Importshop-Berlin” үзэсгэлэн нь ХБНГУ-д 53 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 26 хэсэгт хуваагддаг. Танхимын зохион байгуулан оролцсон 9-р хэсэгт ноосон сүлжмэл эдлэл, гоёл чимэглэл, гар урлал, гар аргаар хийсэн үнэт эдлэл бүхий бүтээгдэхүүнүүд тавигддаг байна.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ