Майли Сайрус: Селена Гомез би чамд хайртай

img

Дуучин Майли Сайрусын ярилцлагыг сонирхуулж байна. Тэрбээр “Teen girl сэтгүүлийн нүүрийг чимсэн юм.

6

-Үсээ тайруулсан өмнөх Майли яг хаашаа орчихвоо?

-Би үсээ тайруулснаас хойш амьдралаа ч эрс өөрчилж чадсан. Ер нь хүмүүс нэгийгээ хайрцаглагдсан хэв маягтай, нэг л янзаар байлгах санаатай юм шиг ээ. Өмнө нь ямар байсан, цаашид ч тэр чигээр нь амьдруулах гээд байх жишээтэй. Харин би үүнийг эвдэж эрс өөрчлөлт хийхийг хүссэн. Энэ маань ч бүтсэн. Үсээ тайруулснаар би огт өөр хүн болсон гэж боддог. Гайхалтай байгаа биз.

6

-Энэ үс чинь нэлээд ширүүн төрхтэй, эрч хүчтэй эмэгтэйн шийдлийг үзүүлж байна?

-Хүмүүсийн бодлоор халимагдуу үстэй бол эршүүд харагддаг гэж боддог. Энэ бол тэдний л бодол. Миний хувьд үсээ тайруулснаар хамаг сөрөг энерги алга болж сайхан санагдсан. Тэгээд ч үсээ тайруулснаас хойш “Maxim”, “Rolling stone”, “Cosmopolitan” “Vogue” сэтгүүлүүдээс зургаа авахуулах санал ар араасаа ирсэн. Гэхдээ богино үстэйгээр гэнэт сэтгүүлийн нүүрэнд зураг авахуулахад ямар байх бол гэж санаа зовох үе байсан гэдгээ нухгүй ээ. Харин одоо үүнийгээ ор тас мартаж эхэлсэн. Тэгээд ч үсээ тайруулсны дараа ч гэсэн фэнүүд маань намайг хамгийн секси эмэгтэйгээр хүртэл сонгосон шүү дээ. Тиймээс энэ үс засалт бол амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдэл.

6

-Шинэ стиль чинь фэнүүдэд таалагдахгүй, чамайг тоохоо болих вий гэхээс айхгүй байна уу?

-Би үүнд огтхон ч санаа зовдоггүй. Фэнүүд маань надаас холдох вий гэж санаа зовоод байх үнэхээр ямар ч шаардлага алга. Хүн болгон өөрийнхөө урдах ажлаа л хийдэг. Би ч адилхан. Тиймээс надад хамаа алга. Бас өмнөх шигээ сайн охиноор хэн нэгний тархинд оршихыг хүсэхгүй байна.

6

-Нэг хэсэг чамайг ижил хүйстэн гэх яриа гараад байсан?

-Хүн болгон л энэ талаар ярьж байна шүү дээ. Би ижил хүйстэн байж болно. Тийм байсан ч би ичихгүй. Ер нь ижил хүйстэн байна гэдэг тийм муухай зүйл юм уу. Тэртэй тэргүй намайг ижил хүйстэн байсан ч, үгүй ч сайн муугаар өчнөөн л ярьж байна. Чи ч гэсэн намайг хангалттай муулж чадна гэдэг чинь ойлгомжтой байна. Намайг ижил хүйстэн гэж хэлэх нь доромжилсон биш, харин ч магтаал гэж бодож байна. Би охидуудад хайртай. Селена Гомез би чамд хайртай. /Инээв/.

6

-Селена Гомез ч хөөрхөн охин шүү?

-Тиймээ. Тэр бол миний эмэгтэй хуулбар. Би түүний эрэгтэй хуулбар.

6

-Шууд асуухад “MTV music awards дээр яагаад гаж аашилсан юм. Үзэгчдийн суудлаас харахад хар тамхинд донтсон хүн шиг харагдсан?

-Яанаа тийм үү. Тэрнээс ч илүү гаж үйлдэл хийж байдаг дуучид бий шүү дээ. Робин бид хоёр энэ төрлийн бүжгийг өмнө нь хийж л байсан. Энэ чинь бүжиг шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрт л ямар нэг клуб дотор миний бүжиглэсэн хөдөлгөөнийг хийдэг. Гол ялгаа нь дэлхий даяар биш. Харин би дэлхий даяар энэ бүжгийн хөдөлгөөнийг хийснээр нэг төрлийн түүхийг бичсэн гэж ойлгож болно. Би залуу хүн. Яагаад өөрийнхөөрөө байж болохгүй гэж. Намайг хар л даа. Би тийм ч хөгшин биш. Дөнгөж 21 настай. 21 нас хүрээд долоо л хонож байна. Залуу насыг юугаар ч зогсоож дийлэхгүй. Тэглээ ч би хэн нэгэнд, үзэгчдэд таалагдах гэж бүжиглэдэггүй. Дуулсан дууны үеэр хүссэн бүжгийн хөдөлгөөнөө хийх нь миний зуршил л даа. Чи ч гэсэн хүссэн үедээ бүжиглэх дургүй гэж үү. Би лав тэгж бодохгүй байна. Би аливаа зүйлд баригдмал биш. Энэ л намайг бусдаас ялгаж өгч байгаа юм. Хүсвэл би тайзан дээр нүцгэлж ч чадна.

6

-Аль хэдийнэ нүцгэлчихсэн юм биш үү?

-Тэр бол зүгээр бие халаалт. Би нэг юм сэдэж байгаа. Тэр ч дэлхийг хүртэл тэнхлэгээр нь эргүүлэх байх. Өглөө сэрээд Хятад хүн АНУ-д, АНУ-ын хүн Хятадад байх тийм л тэсрэлт. Бас гуйж байна, энэ талаар битгий асуугаарай.

5

-Одоо ч зарим хүн өөрийн чинь бүжгийн хөдөлгөөнийг ярьцгааж л байна. Тэгвэл чиний энэ тэсрэлт олон сая залуусыг галзууруулах юм байна даа?

-Тэр өдрөөс хойш цаг, минут тутамд хүн бүр ярьж байгааг би өөрөө ч мэдэрсэн. Чиний төсөөлж байгаагаас ч их яриа өрнөсөн байх. Хүмүүс өөрсдийн үзсэн харсан ертөнцөөрөө хүлээж авах нь өөрөө гайхамшиг. Ер нь тэгээд жил бүрийн шилдгийг шалгаруулах уралдаан, ямар нэг шоун дээр үзэгчид шинэлэг, сонин содон зүйлийг хүсч хүлээж байдаг. Би тэр хүслийг нь биелүүлсэн.

5

-Таныг найз залуу Лиамаас салсан гэсэн. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Тийм ээ. Бид салсан. Түүнтэй байсан мөч бүхэн хөгжилтэй, гайхалтай байсан. Чи сайн залуу шүү. Бас аав болох болтугай.

5

-Та хоёр яаж танилцсан юм бэ? 

-“Ханна Монтана”-гийн зураг авалтын үеэр аав минь биднийг танилцуулсан. Тэр өдөр би ямар муухай харагдаж байсан гэж санана. Биеийн тамирын хослол өмсч, шил зүүчихсэн. Маргааш нь Лиам над руу залгаж “Чиний тухай бодохгүй байж чадахгүй нь. Хоёулаа кино үзэх үү” гэж болзоонд урьсан юм. Киноны дараа гэртээ хүргүүлж байхдаа би “Энэ бүхэн юунд хүрч төгсөхийг мэдэхгүй болохоор үүнээс хэтрэхгүй байсан нь дээр” гэж билээ. Харин түүний “Чи хайр дурлалгүй насыг барахгүй биз дээ” гэсэн ганц өгүүлбэр бодлыг минь өөрчилж, бид оройжин ярилцаж, гадуур алхсан. Нэг л мэдэхэд сүй тавьчихсан байсан. Нэг л өглөө сэрэхэд салчихсан байсан.

5

-Гэрт чинь хулгай орж хамаг юмаа алдсан гэж байна лээ. Сүй бөгжөө алдсан гэдэг үнэн үү?

-Тиймээ. Би 21 насныхаа төрсөн өдрөөр аймшигтай мэдээ хүлээн авсан. Бараг 100 мянган ам.долларын үнэд хүрэхээр эд зүйлсээ хулгайд алдсан. 2010 онд Лиамаас бэлэг болгон авч байсан сүйн бөгж тэр дотор байсан.

5

 -Хэдхэн жилийн дотор алдартай болчихлоо?

-Би 13-хан насандаа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож байсан азтай охин ч, алдсан зүйл цөөнгүй бий. Миний амьдрал хурдасгууртай юм шиг л жирэлзэж байна. Ажил маань асар том хариуцлага дагуулдаг учраас. Харамсалтай нь өнөөдрийг хүртэлх амьдралаа өөрчилж чадахаасаа өнгөрсөн.

5

-Тэгээд алдаанаасаа юу суралцав?

-Өөрийгөө хүндлэх ухаанд, шаардлагатай үед зоригтой “Үгүй” гэж хэлэх ёстойг, хэнд итгэх ёстой гээд л олон зүйлд суралцлаа. Би бараг гурван зуун найзтай. Гэхдээ зөвхөн дөрөвт нь л итгэдэг болсон. Шар хэвлэлүүд “Ойр дотныхон нь мэдээллээ” гэж ирээд л бичдэг. Ойр дотныхон гэдэгт хэнийг хамруулаад байгаа юм бэ гэдгийг мэдэхийг хүсч байна. Учир нь намайг сайн мэдэх хүмүүс гарын таван хуруунд багтахаар цөөн бий. Сайн найз Мэндидээ би юугаа ч нуулгүй ярьдаг. Мэдээж миний эгч Брэнди дотны хүмүүсийн минь нэг.

5

-Бритни Спирс, Линдсей Лохан нарын замаар яваад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг үү. Тэд ч бас Диснейгээс гараагаа эхэлж байсан?

-Миний хүсдэг ганц зүйл бол ээж, аавынхаа урмыг хугалахгүй байх. Нагац өвөө минь ээжийг 18 настай байхад өнгөрсөн гэсэн. Ийм зүйл надад ч тохиож болох тул аав, ээж хоёрыгоо надаар бахархаж байгаасай гэж хүсдэг. Ялангуяа тэр нь хэн нэгэнд үлгэр жишээ болох ёстой хүн. Би 11 настай дүүтэй. Надаас болж дүүг минь хэн нэгэн элэглээсэй гэж хүсэхгүй байна. Би тайчсан бол тэр тайчна гэсэн үг биш.

6

-Холливудын залуус хэт туранхай байх хандлагатай болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Эцсийн эцэст энэ бүхэн өөрийг чинь л “идэх” болно. Зургаа авахуулж байхдаа би “Яагаад тэдэн шиг галбиртай биш юм бэ” гэж уулга алддаг ч, хэзээ ч 175 см өндөртэй, 45 кг жинтэй загвар өмсөгчид шиг болохгүй. Бага ч гэсэн мах ясан дээр минь байх хэрэгтэй. Зургийг минь хараад “Майли жаахан тураасай”, “Ямар ч хөхгүй юм байна шүү дээ” хэмээн шивнэлддэг. Харин тэд одоо биеийн галбирийг төгс гэж үзэх болсон. Би тарган ч биш, туранхай ч биш.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/:
interneteer mungu oltsgooy zaluusaa http://magicneobux.blogspot.com/
2013-12-02
маникюр:
french хумс, акриль хумс, гель хумс сайн, чанартай хийж үйлчилнэ. маникюрын бүх төрлийн үйлчилгээ хийж байна. та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. хаяг: их дэлгүүрээс уруудаад 50-р дэлгүүр орох замд “maya” salon.
2013-12-01
gөөөөөөө:
сэжгийн. эмэгтэ хүн эмэгтэй л байх хэрэгтэй. * шиг сэжгийн урт хэлээ хаа сайгүй гаргаад... лиам майлигаас салсандаа баяртай байна гэсэн байсан. аргагүй шд. эр эм нь ч мэдэгдэхгүй, тайзан дээр шалдлаад, клипэн дээр нүцгэлээд байхаар чинь лиам салсандаа баярлахгүй яахав
2013-12-01
gөөөөөөө:
сэжгийн. эмэгтэ хүн эмэгтэй л байх хэрэгтэй. * шиг сэжгийн урт хэлээ хаа сайгүй гаргаад... лиам майлигаас салсандаа баяртай байна гэсэн байсан. аргагүй шд. эр эм нь ч мэдэгдэхгүй, тайзан дээр шалдлаад, клипэн дээр нүцгэлээд байхаар чинь лиам салсандаа баярлахгүй яахав
2013-11-28