Их мастер Б.Мөнгөнтуул эрчүүдийг “ичээв”

img

Улс тунхагласаны 87 жилийн ойд зориулсан рапид (нэг талдаа 25-30 минутын цагийн хяналттай тоглодог) шатрын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Хос мастер” клубт боллоо. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 34 шатарчин швейцарь оноолтоор долоон өрөг тоглоход 5.5 оноо авсан их мастер Б.Мөнгөнтуул өсөх коэффициентийн давуугаар аваргалж, ОУМ Б.Гүндаваа, их мастер Д.Шаравдорж тус бүр 5.5, Фиде мастер Д.Эрхэмбаяр, спортын мастер М.Гүнбаяр нар адилхан 5.0 оноогоор шагналт байранд шалгарсан байна. Харин 16 эмэгтэй шатарчны өрсөлдөөнд спортын мастер С.Сарантунгалаг 5.5 оноотой түрүүлж, Н.Бадамханд, Э.Хулан, Д.Янжиндулам, Б.Баярмаа нар “айрагджээ”. Тэмцээний ахмад шатарчдын ангилалд ОУМ Л.Мягмарсүрэн, дэд мастер Г.Хандсүрэн, өсвөрийн шатарчдыг Э.Билэгжаргал, Э.Энхнар нар тэргүүлжээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

like
2011-12-01