Цаг барьдаг гишүүдийг урамшуулна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлэх хугацааг спикер нэг цагаар сунгав. Учир нь өнөөдөр 09.00 цагт товтой нэгдсэн хуралдаан нэг цаг хойшилж эхэлсэн байна. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд цагтаа ирсэн гишүүд хурал нэг цагаар сунгагдсан бухимдан гомдол мэдүүлэв. Үүнд УИХ-ын дарга “Өнөөдөр хуралдаандаа цагаа барьж ирсэн гишүүдийг урамшуулна. Энэ нь хуралдаанаас чөлөөлөх гэсэн үг биш. Өөр урамшуулал олгоно. Урамшуулал ямар байхыг УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцэж шийднэ” хэмээн тайлбарласан юм. Цагаа барьж, хуралдаандаа ирдэггүй дэггүй гишүүдээ хүмүүжүүлэх гэж УИХ-ын дарга арга ухаан сийлж байна даа. Ер нь цаашдаа спикерийн нэрэмжит урамшуулал гаргачихмаар юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ