Деми, Эштон нар албан ёсоор саллаа

img

  Холливудын алдарт жүжигчин Деми Мур, Эштон Катчер нар албан ёсоор салжээ. Лос Анжелесийн шүүх тэдний гаргасан салах хүсэлтийг ёсоор болгож, гэрлэлтийг цуцалсан гэж “Daily news” сонин мэдээллээ.

Хосууд 2005 оны есдүгээр сард албан ёсоор гэр бүл болж, гэрлэлт зургаан жил үргэлжилсэн юм. 2011 онд Деми Мур нөхрөөсөө салж байгаагаа зарласан билээ. Эштон Катчер хэсэг чимээгүй байсны эцэст 2012 онд л салах өргөдлөө шүүхэд өгсөнөөр тэдний харьцаа дуусгавар болсон юм. Деми Мур салалтынхаа тухай хэвлэлийхэнд “Хамт амьдарсан зургаан жилийн хугацаанд Эштон гурван удаа араар тавьж байснаа хүлээсэн” гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

galaa :
saihan hos baij bilee
2013-11-28