Йинглак Чинават суудалдаа үлдлээ

img

Өнгөрөгч лхагва гарагт Таиландын парламент ерөнхий сайд хатагтай Йинглак Чинаватад итгэл үзүүлэх  эсэхийг хэлэлцжээ. Санал хураалтаар 134 гишүүн дэмжиж, 237 нь татгалзсан санал өгсөн тул хатагтай Йинглак албан тушаалдаа хэвээр үлдсэн байна. Түүнийг албан тушаалаа ашиглан ахыгаа өршөөлийн хуульд хамруулахыг завдсан гэж үзэн итгэл үзүүлэх эсэх талаар хэлэлцэн ийнхүү санал хураалт явуулсан аж.

Сөрөг хүчний жагсагчид Ийнглак Чинаватыг огцрохыг шаардаж улс орныг нь үнэн хэрэгтээ ах нь болох Таксин Чинавата удирдаж байгаа хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд болсон жагсаал цуглааны улмаас зул сарын баяраар Таиландыг зорих жуулчдын тоо эрс цөөрсөн гэж ажиглагчид болон бизнес эрхлэгчид нь хэлж байгаа аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chinese:
third generation chinese immigrant
2013-11-28