Евгений Евтушенко тусгай шагнал хүртжээ

img

Москвагийн Пашковын байранд “Том ном” шагнал гардуулах ёслол болжээ. Гол шагналыг зохиолч Евгений Водолазкин “Лавр” романаараар хүртсэн байна. Тусгай шагналыг яруу найрагч Евгений Евтушенкод утга зохиолд оруулсан хувь нэмрийнх нь төлөө олгожээ.

Нэр хүндтэй хоёрдугаар байрт  “Гумилевын хүү Гумилев” намтарчилсан романаар Сергей Беляков, удаах байрт “Хулгайч, тагнуулч, алуурчин” номоороо Юрий Буйда оржээ.

АНУ-д байгаа Евгений Евтушеко “Миний 65 жилийн турш хийсэн ажлыг минь үнэлж өндөр шагнал олгосонд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ шийдвэрийг гаргасан хүн бүрт баярлалаа. Өөрийн үндэсний яруу найргаа хайрладаггүй хүн эх орныхоо жинхэнэ иргэн нь байх боломжгүй” хэмээн ИТАР-ТАСС агентлагт ярьжээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ