Онцлох бизнес эрхлэгч, аж ахуй нэгжийг шалгаруулна
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 28-нд болно. Уг ёслолын ажиллагааг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулдаг бөгөөд оны Онцлох 10 аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг байна. Шалгаруулалтад орох хүсэлтэй бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн материалыг арванхоёрдугаар сарын 19-ийг хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулах юм.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ