Хилэгнэсэн тайландчууд

img

Тайландад Засгийн газраа эсэргүүцсэн олон нийтийг хамарсан жагсаал тав  дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд Йинглак Чиннаватаар удирдуулсан Тайландын Засгийн газар маргаан дагуулсан өршөөлийн хуулийг батласнаас үүдэн ард иргэд эрх баригчдыг огцрохыг шаардсаар байгаа юм.

5

Фото: [Paula Bronstein/Getty Images]

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг огцрохыг шаардаж иргэд амиа үл хайрлан тэмцсээр.

4

Фото: [Paula Bronstein/Getty Images]

100 мянган тайландчууд Засгийн газраа унагаахаар сэтгэл шулууджээ.

4

Фото: [PORNCHAI KITTIWONGSAKUL/AFP/Getty Images]

Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг дэмжигчид гарч иржээ. Цагдаагийнхан хоёр тал мөргөлдөж болзошгүйг анхааруулсан байна.

5

Фото: [PORNCHAI KITTIWONGSAKUL/AFP/Getty Images]

Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннаватыг авлигын хэрэгт шоронд хорих ял сонссон төрсөн ах Таксинд өршөөл үзүүлэх хуулийг Засгийн газраар батлуулсан нь иргэдийн эгдүүцлийг төрүүлсэн юм. Тайландчуудын зүгээс Ийнглак Чиннаватыг гадаадад байгаа ахынхаа заавраар ажиллаж байна хэмээн хардаж, түүнийг огцрохыг шаардаж байгаа. Түүний ах Таксин Чиннавата нь 2006 оны цэргийн эргэлтээр төрийн эрхээс буусан юм.

5

Фото: [CHRISTOPHE ARCHAMBAULT/AFP/Getty Images]

Сүүдрээр гэрэлтэх Засгийн газар бидэнд хэрэггүй. Тайланд орон бурхны бүтээсэн хамгийн том гайхамшиг.

5

Фото: [CHRISTOPHE ARCHAMBAULT/AFP/Getty Images]

Тайландын Дотоод хэргийн сайд асан Чатурон Чайсенг үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ “Засгийн газрыг огцруулахын төлөөх жагсаалд цэргийнхэн нэгдэхгүй гэдэгт найдаж байна” гэжээ.

5

Фото: [Paula Bronstein/Getty Images]

Уурлаж бухимдсан олон мянган иргэн Засгийн газар, яамдын байр руу халдаж, сайдуудыг барихаар оролдох болжээ. Жагсагчид Сангийн болон Гадаад харилцааны яамыг эзэлсэн бөгөөд цагдаа нар бусад яамдыг хамгаалалтад аваад байгаа аж. Гэхдээ жагсагчид цагдаагийн хамгаалалтыг үл тоон Дотоод хэргийн яамны цахилгааныг таслаж, 50 гаруй ажилтныг хорьжээ.

5

Фото: [Paula Bronstein/Getty Images]

Тайландад хувьсгалчийн дуу хоолой үгүйлэгдэж байна.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
тэмцэж чаддаг ард тумэн байна. эх орныхоо толоо. харин бид тэмцэж чаддаггуй шуу дээ. авилгалчидаар хаанчлуулчаал сууж байгаа шуу дээ.
2013-11-30
зочин:
чиннаватар нь хятадын цагаач гэр бүлийнхэн л дээ, ер нь тайландчууд төрдөө ардчил нэрийдлээр цагаач хятадуудыг гаргачихсан, тэд тэндээ нэлээд том лобби үүсгэчихсэн байгаа юм. тайландын хүн амын ойролцоогоор 20 орчим хувь нь цагаач хятадууд гэж үздэг дээ, нэлээд том байр суурь эзлэнэ шүү
2013-11-29
çî÷èí:
äýýðõ õ¿í ÿã ¿íýí õýëæýý. òàé ¿íäýñòíèé òºëººõ òàéëàíä îðîí áàéõ õ¿ñýë ìºðººäºë ýíý îðíû èðãýäýä ò¿ãýýìýë. òàéëàíäûí õÿòàä ¿íäýñòí¿¿ä ñòðàòåãèéí ãýõ ñàëáàðóóäàà àòãàñàí áàéäàã. öýâýð òàé õ¿ì¿¿ñ æààõàí äîîãóóð áàéð ñóóðüòàé áàéäàã þì áèëýý. íààä çàõûí áàíêèíä îðîõîä ë àæèëòíóóä íü äàíäàà õÿòàäóóä áàéäàã þì.
2013-11-28
kkkkkkktttttttsssssssss:
sexeer aldartai
2013-11-28
tailand:
taksin hyatad hun buguud garalaaraa il tod baharhadag, beejingiin tom demjlegtei. tailandad hyatadiin diaspore mash huchtei. bankh sankhuu, busenes-iig undsendee atgadag. ene boslogo bol thailand for thais gesen uur amisgaltai protest yum shu
2013-11-28