МСҮТ-ийн багш нарын “Гагнуурын сургалт” маргааш эхэлнэ

img

ХБНГУ-ын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн яамны захиалга болон санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс (ГОУХАН) “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг МУ-ын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж  байгаа аж.  2013-2016 оны хооронд хэрэгжих энэхүү төслөөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн техникийн сургалтын чанарыг сайжруулахад зорилготой гэнэ.

fasd

Төслийн хүрээнд маргааш “Цахилгаан гагнуурын мэргэшил дээшлүүлэх сургалт” -ын нээлт 10.00 цагт Хөдөлмөрийн биржийн урд байрлах Герман–Монголын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр болох  юм байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургагч багш нарт зориулсан энэхүү сургалт энэ сарын 29-өөс ирэх арванхоёрдугаар сарын 20-ны хооронд Герман – Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр зохион байгуулагдах аж. Тус сургалтад Хөдөлмөрийн Яам, Барилга хот байгуулалтын яам, Монголын материал судлал гагнуурчдын нийгэмлэг, Барилгын хөгжлийн төв болон Монголын барилгачдын холбоо хамтран ажиллах юм байна.

af

Сургалтанд Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Улаангом, Улиастай, Тосонцэнгэл, Говь-Алтай, Баянхонгор болон Өмнөговийн төслийн түнш мэргэжлийн сургуулиудын нийт 12 багш хамрагдах аж. Амжилттай дүүргэсэн багш нарт мэргэжлийн зэргээ ахиулах боломжыг нээж, 2014 онд цуврал болон зохион байгуулагдах гагнуурын бусад төрлөөр (хийн, аргон, цэгэн гэх мэт) мэргэших сургалтанд хамрагдаж, өнөөгийн эрэлтэд нийцсэн боловсон хүчнийг бэлтгэдэг болгох зорилготой гэнэ.

fas

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ