Бразильд цэнгэлдэхийн дээвэр нурж хүний аминд хүрчээ
Ирэх жил хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болох Бразилийн “Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нурж наад зах нь гурван хүн амиа алдсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Сан-Паулу хотын галынхны мэдээлж байгаагаар дээврийн монтажийн үеэр дээрх хэрэг болжээ. Хэрэг болсон газар эмнэлгийн нисдэг тэрэг, галынхан ажиллаж байгаа аж.
Энэ нь анхны тохиолдол биш гэнэ. Өмнө нь Сальвадор дахь “Фонта-Нова” стадионд мөн дээврийн нэг хэсэг нурж байжээ.
.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ