Гүүс Хиддинк хагалгаа хийлгэнэ
Голландын алдарт дасгалжуулагч Гүүс Хиддинк Өмнөд Солонгост баруун өвдгөндөө хагалгаа хийлгэхээр болжээ. Мэс заслыг БНСУ-ын үндэсний шигшээ багийн эмч Сон Жун Соп хийх гэнэ.
Г.Хиддинкийн дасгалжуулсан баг 2002 оны дэлхийн аваргын тэмцээнд хагас шигшээд үлдэж түүхэн амжилт гаргасны улмаас БНСУ-ын хүндэт иргэн болж байсан юм. Г.Хиддинк Солонгосын эмч нарын ур чадварт найдаж байгаа хэмээн ярьсан аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ