Банкуудад 61.1 сая юань нийлүүлжээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 24 сая ам.доллар, 91.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Гэсэн ч Монголбанк энэ удаа ам.долларын худалдаанд оролцсонгүй. Харин 61.1 сая юанийг 286.60 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав.
Пүрэв гарагт банкууд своп хэлцлээр ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, валютын захад 21 сая ам.доллар нийлүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ