Залуусыг зургаан мэргэжлээр мэргэшүүлж байна

img

Монголын баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь зургаан аймагт ирээдүйд үр өгөөжөө өгөх, хамгийн эрэлттэй гэсэн зургаан  чиглэлийг сонгож залуусыг сургаж мэргэшүүлж буй аж. Үүнд, Баянхонгор аймагт хосолсон фермер, Говь-Алтай аймагт автомеханикч, Ховд аймагт жимс жимсгэнэ боловсруулагч, Увс аймагт сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулагч, Баян-Өлгий аймагт зам засварчин, Завхан аймагт бетончин гэсэн мэргэжлүүдээр сургаж, баруун бүстээ шаардлагатай байгаа мэргэжилтнүүдээ солилцох юм байна. Мөн энэ хүрээнд дээрх зургаан ажил мэргэжлийн онцлогт тохирсон стандартыг боловсруулж, сургалтын хөтөлбөрийг бий болгожээ. Түүнчлэн Говь-Алтай аймагт гэхэд Хөдөлмөрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран дадлага хийх байрны асуудлыг шийдвэрлэжээ. Уг төслийн эхний шат ирэх оны 12 дугаар сар хүртэл явагдах юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ