Циркийн арын уулзварын тохижилтын ажил дуусчээ

img

 

“Гудамж” төслийн хүрээнд энэ онд нийслэлийн авто замын 18 уулзварыг өргөтгөн шинэчилсэн. Эдгээрээс хамгийн сүүлд буюу энэ сарын эхээр Циркийн арын уулзварын зам барилгын ажил дууссан. Харин өчигдөр тус уулзварын орчны тохижилтын ажил бүрэн дууссан байна. Циркийн арын уулзвар өмнө нь зорчих хэсгийн талбай бага, хөдөлгөөний зохион байгуулалт буруу, тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохионы зохицуулалтгүй байсан учраас нэлээд түгжрэл үүсч, тээврийн хэрэгсэл мөргөлдөж, шүргэлцэх тохиолдол цөөнгүй гардаг байсан. Тэгвэл энэхүү өргөтгөл шинэчлэлийн ажлаар нийт 5650 ам метр талбайд зам барилгын ажил хийж, хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулан авто замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж гүйцэтгэлээ. Мөн зарим зорчих хэсгийн хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, шинээр хайс хашлага барьж, гэрлэн дохионы зохицуулалттай болгосон юм. Ингэснээр тус уулзвараар зорчих тээврийн хэрэгслийн түгжрэл мэдэгдэхүйц буурснаас гадна явган зорчигчид замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү уулзварыг өргөтгөн шинэчлэх зураг төслийг “Эм Си Пи Си” ХХК боловсруулж, зам барилгын ажлыг “Велдедлайне Монголиа” ХХК гүйцэтгэжээ.

Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gerliin dohiogui umuu
2013-11-29
өөөө:
циркийн ар гээд бх юм. уг нь өмнө нь бгаа юмсан. миний өмнө зогсож бгаа хүнийг миний ард бна гэж хэлэхгүй биз дээ. харин зүг чигээр ярихгаад бгаа бол циркээс хойд зүгт орших гэж хэлэх ёстой
2013-11-28
иргэн:
цогтоо хөө . ийм тэмдэглээ ойлгохгүй байгаа бол машин бариад хэрэггүй юм биш үү.өөрийн чинь болоод бусдын амь насанд өлзийтэй байх. т... -д чинь нэг асуудал байна.
2013-11-28
irgen:
harin ch oilgomjtoi bga um bishuu, hevtee temdeglegee n
2013-11-28
цогт:
зассан нь сайн. уулзвараар нэвтрэх шугам зохицуулалт маш оновчгүй, ойлгомжгүй, аюултай болсон. үүнийг засах хэрэгтэй
2013-11-28