Ерөнхий сайдыг АТГ-т шалгуулна
Иргэн Д.Сайнжаргал, Б.Энхбаяр нар “Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн 50 тэрбум төгрөгийн багцаасаа 500 орчим сая төгрөгийг төсөвт заагдаагүй үйл ажиллагаанд хууль бусаар зарцуулсан” тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Тэднээс энэ тухай мэдээллийг хаанаас авсныг лавлахад татвар төлсөн мөнгө буюу төсвийг хянах иргэний үүргээ биелүүлж байна. Өнөөдөр дэлгэж байгаа УИХ-ын тогтоолоос эхлээд мөнгө шилжүүлсэн баримт хүртлэх 40-50 хуудас материал бүгд баримттай үнэн гэж хариулсан.
6
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт заасан 2013 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах 50 тэрбум төгрөгийг Монгол улсын 2013 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусган баталсан билээ. Ингэхдээ энэхүү мөнгийг ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулахыг төлөвлөж, төсөвлөн гаргасан байна. Тодруулбал, Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх, иргэдэд шаардлагатай лавлагаа мэдээлэл өгөх, автомат машинуудыг байрлуулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгох, аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барихад хөрөнгө оруулах, аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийх, залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох гэх долоон төрлийн ажилд дээрх мөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.
5
Сонгон шалгаруулалтгүй 255.6 саяар бүтсэн “Бумбардай”
6
Төсвийн хуулинд захирагдан зарцуулагдах ёстой энэхүү мөнгөнөөс 293 сая төгрөгийг нь “Эх хэлний эзэд” медиа төсөл хөтөлбөрт, 255.6 сая төгрөгийг “Бумбардай” гэх нэртэй есөн комикс номд зарцуулах захирамжийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргажээ. Тэрбээр 101 тоот захирамжаа энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр гаргаж, шаардагдах мөнгийг тус тусад нь шилжүүлэх эрхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ч.Сайханбилэг, Санхүү хөрөнгө оруулалт үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Бямбасүрэн нарт зөвшөөрсөн байна. Энэхүү захирамж гарсны дараа 7 дугаар сарын 4-ний өдөр “Бумбардай” комикс номыг бүтээх “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ-тай гэрээ байгуулж, гурван өдрийн дараа тус ТББ-ын Голомт банкны дансанд 127 сая 800 мянган төгрөгийн урьдчилгааг хийжээ.
6
Энэхүү асуудлыг шалгуулах үндэслэлтэй гэж иргэн Д.Сайнжаргал, Б.Энхбаяр нар үзэж байгаа аж. Учир нь Төсвийн хуульд тухайн үйл ажиллагаа болон санхүүжүүлэх өртөгийг нэг бүрчлэн зааж өгдөг. Гэтэл “Бумбардай” номыг хэвлүүлэх 255.6 сая төгрөгийн талаар төсвийн аль ч хуулинд байхгүй. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны тогтооолд энэ тухай тусгагдаагүй, төсвийн хуулиас гадуур энэ мөнгийг шилжүүлсэн байна. Хоёрдугаарт, энэ мөнгийг шилжүүлэхдээ төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах заалтын дагуу ямар нэгэн тендер зарлаагүй. Улсын төсвийн хөрөнгөөр 50 саяас дээш өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах, 80 саяас дээш үнээр гүйцэтгэх ажил дээр заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулах ёстой байдаг. Гэтэл бүтэн 250 гаруй сая төгрөгөөр бүтээгдэж байгаа ажил дээр үүнийг агаад хэрэгжсэнгүй вэ. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын захирамж гарснаас хойш долоохон хоногийн дараа гэрээ байгуулагдсан зэрэг нь анхнаасаа төлөвлөгдсөн “мөнгө угаах” шинжтэй үйл ажиллагаа болсон гэж тэд дүгнэж байгаа аж.
5
Мөн “Нүүдлийн зурган өгүүлэмж” ТББ нь энэ оны гуравдугаар сард 20 мянган төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан нь бас нэг анхаарал татах явдал болж байна. Мөн байгуулсан гэрээнд нь хэвлүүлэх номын тухай хэдэн хуудастай, өнгөтэй, өнгөгүй зэрэг нарийвчлан заалт байхгүй хариуцлагагүй гэрээ болсон гэдгийг хэлж байсан.
5
Боловсрол суваг телевизийг яагаад сонгов
5
Ерөнхий сайдын орооцолдсон бас нэг асуудал бол Боловсрол суваг телевизтэй хамтран явуулахаар болсон “Эх хэлний эзэд” медиа хөтөлбөрийн төсөлд 293 сая төгрөгийг төсвөөс гаргах тухай захирамж. Энэ захирамжаа мөн энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, мөн л 7 дугаар сарын 4-ны өдрөө эхний урьдчилгааг Боловсрол суваг телевизийн Голомт банкин дахь дансанд хийжээ. Дээрхийн адил зургадугаар сарын 28-нд гарсан захирамж, долоодугаар сарын 4-нд хэрэгжсэн нь “үгсэн хуйвалдсан” шинжтэй гэж өөрийн татварт төлсөн мөнгө болох төсвөө хянах үүргээ биелүүлж буй иргэд үзэж байна. Мөн гэрээнд нэвтрүүлэг ямар зохион байгуулалттай байх, ажлын гүйцэтгэлийн талаар “сар бүр гүйцэтгэсэн ажлын болон санхүүгийн тайлангаа үнэн зөв бүрдүүлж захиалагчид өгнө” гэхээс өөр тодорхой тусгаагүй байна. Энэхүү гэрээ байгуулах үйл явц нь Засгийн газрын нэрийн өмнөөс хийж буй ажил тул тухайн үйл ажиллагааны хүрэх үр дүн, чанар зэргийг тодорхой тусгах хэрэгтэй байдаг аж. Гэвч захиалагчийг төлөөлж Ерөнхий сайдын зөвлөх Ган-Очир гэж бичсэн боловч гарын үсгээ зураагүй байна. Тэгэхээр энэ гэрээ албажаагүй гэсэн үг. Гэтэл албажаагүй гэрээн дээр Төрөөс мөнгө гаргаад явуулсан нь байж боломгүй үйлдэл гэж тайлбарлаж байв.
5
Манай улсад арилжааны 20-30 телевиз байхад тэдний дунд сонгон шалгаруулалт явуулалгүйгээр Боловсрол сувгийг сонгосны учир юунд байна вэ. Энэ нь хардалт төрүүлж байна. Боловсрол телевизид ЗГ-ийн гишүүн Лу.Болд хувь эзэмшдэг гэж иргэн Д.Сайнжаргал, Б.Энхбаяр нар хэлсэн. Ингэснээрээ тэд Ашиг сонихрлын хуульд зааснаар сонирхлын зөрчилтэй этгээдийг сонгон шалгаруулалтад хамруулсан гэж үзэж байгаа аж.
5
Ийнхүү тэд ноцтой гэмт хэргийн шинжтэй зүйлийг хянаж нягтлуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Мөн АТГ-т явуулсан дээрх нотлох баримтуудыг агуулсан албан бичгийг УИХ-ын төсвийн байнгын хороо, УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хүргүүлэх юм байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ