Н.Алтанхуяг: Гурван жилийн дотор утаа арилахгүй бол надтай яриарай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн пүрэв гариг бүр сэтгүүлчидтэй хийдэг “Ерөнхий сайд-30 минут” уулзалт боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Засгийн газар өрнөсөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
5
-Засгийн газар УИХ-ын шийдвэрийг үл тоож бонд гаргах гэж байгаа гэдэг үнэн үү?
-УИХ-ыг тоохгүйгээр засаг ажиллана гэж байхгүй. Харин УИХ дээр хоёр зөрчилтэй зүйл батлагдсан байна. Нэгдүгээрт Монгол Улсын Засгийн газрыг таван тэрбум ам.долларын бонд босго гэсэн. Үүнээс 1,5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үлдэгдэл нь 3,5 тэрбум үлдсэн. Үүнийгээ босгох юм уу гэхээр ДНБ-нд өр, зээлийн эзлэх хувь хэмжээ их болчихоод байна гэсэн яриа гарсан. Ер нь бонд орж ирснээр энэ жил том том бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ. Замын-Үүдийн зам ашиглалтад орлоо. Монголчуудын амьдралд хэрэгтэй ажил хийгдсэн. Улсын нийт өр ДНБ-ий 60 хувьтай тэнцэх хэмжээний байж болно гэсэн хуулиа баталчихвал бид бондоо борлуулаад явчихна.
5
-Оюутолгой хэлэлцээрийн хэлэлцээрийн явц ямар байгаа бол?
-Оюутолгойн Монголын талын удирдлагуудыг сольсон. Одоо “Рио-тинто” Монгол Улсын Засгийн газрыг буруутгаагүй. Энэ компани өөрөө цаанаа “Туркойз Хилл” компанийнхаа бусад хувьцаа эзэмшигчдэдээ мөнгө зээлсэн. Тэр нь хугацаандаа төлөхгүй нэмж хувьцаа гаргах уу гэдэг яриатай байгаа. Монгол Улс 34 хувьдаа тохирсон хэмжээний анхны хөрөнгө оруулалт буюу зээл авсан, төлөөд явж байгаа.
4
-Тендергүйгээр компаниудыг дур мэдэн сонгож 400 сая төгрөг зарцууллаа гэж байна. Үүн тайлбар өгөхгүй юу?
-Боловсрол телевизийн санаачлагаар хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн. Монгол хэлийг монгол хүүхдүүддээ сонирхолтой заасан, “Бумбардай” нэвтрүүлгээр. Ерөнхий сайд ном дэмжлээ гэж байгаа. Харин Бумбардай гэдэг зурган ном бол огт өөр зүйл юм. Би үүнийг дэмжсэн. Үүнийг тендер энэ тэр хийгддэг нь мэдэхгүй. Оюуны өмчийн бүтээлийг тендергүйгээр хийдэг гэдэг үүднээс хийсэн. Манай Засгийн газар хууль зөрчсөн зүйл хийхгүй.
5
-Засгийн газар агаарын бохирдлыг буурлахад саад боллоо. Нүүрс шуудайлж зарснаас агаарын бохирдол нэмэгдлээ гэж байгааг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Нүүрсийг иргэд өвөлдөө түлнэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажил байгаа. Улаанбаатар хотын 180 орчим мянган өрхөөс 140 мянга гаруйд нь бүрэн шаталттай зуух нийлүүлсэн. Зуух сольсоноор агаарын бохирдол арилахгүй. Агаарын бохирдол байгаа нь түүхий нүүрс түлсэнтэй холбоотой. Түүхий нүүрсийг түлэхийг болиулахын тулд өмнөх Засгийн газрын үед 17 тэрбум төгрөг гаргаад хагас коксжсон нүүрс хийхээр болсон. Хоёрдугаар цахилгаан станц дээр туршилт хийсэн. Туршилт нь алдагдалтай, амжилтгүй болсон. Тэндээс одоо хагас коксжсон нүүрс авсан. Одоо бид нэг компани харж суугаад яах билээ. Өөр бусад компаниудын дунд уралдаан зарлаад ажлыг нь хийлгэнэ. Хууль эрх зүйн хувьд өөр хүмүүст хариуцуулаад өгсөн юм билээ. Ингээд хуулийн төсөл өргөн бариад явж байна. Гурван жилийн дотор утаа арилахгүй бол Алтанхуягтай яриарай. Энэ ажлыг надад даалгавал хийчихнэ.
5
-“Эрдэнэт тавантолгой”-нхон ирэх онд “Чалко”-д төлөх нүүрсээ үргэлжүүлнэ гээд байна. Үнэн үү?
-Манайхан нүүрсээ үндсэндээ олборлоод, гаргаж байна. Одоо компаниуд тээвэрлэж авах ёстой. Тээврийн асуудал нь шийдэгдээгүй. Богино хугацаанд их хэмжээний нүүрс гаргана гэдэг хүндрэлтэй юм билээ. “Эрдэнэс тавантолгой”-н хувьд нүүрсээ бүгдийг нь гаргасан. Одоо “Чалко” компани үүнийгээ тээвэрлэж авах асуудал нь он дамжиж магадгүй.
5
-Тээвэрлэлт удааширснаас манай талд ямар нэг хүндрэл үүсэх үү?
-Манай талд хүндрэл үүсэхгүй.
5
-Эдийн засгийн өршөөлийн хууль боловсруулахыг та дэмжиж байна уу?
-Баялаг бүтээгчидтэй уулзахад энэ санал гарсан. Энэ хууль гарлаа гэхэд өр нь хүчингүй болно гэсэн үг биш. Өмнө нь 2008 онд гарсан хуулиар татварын хуулиудыг өөрчилсөн. Үүний зэрэгцээ бага татвар төлдөг болчихоод 1990 оноос хойш гарсан хөрөнгө нууц байна, эсвэл нэг нөхөр өөрийн хөрөнгөө өөр өөр хүмүүс дээр бичээд байна гэсэн. Энэ хүмүүсийг хөрөнгөө ил тод бичихэд нь өршөөвөл ямар вэ гэсэн яриа гарсан. Баялаг бүтээгчдийн уулзалт дээр дөрвөн тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө ил гарч ирж бичигдсэн. Ингэснээр эдийн засагт нэмэр болно гэж яриад байгаа юм. Өршөөлийн хууль гарснаар өрийг хүчингүй болгохгүй.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ