
Хятадын Коминист намын эрх баригчид интернэтэд худал материал нийтлэх, цуу яриа, хов жив тараасан этгээдэд гурван жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн төслийг баталжээ. Хятадын блогчид, интернэт хэрэглэгчид “Энэ бол цензурын нэг хэлбэр. Хүмүүсийг ялихгүй шалтгаанаар хорьж, цагдах хамгийн амархан арга” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Хятадад 2011 эхлэн “Youtube”, “Facebook”, “Twitter”-т нэвтрэхийг хориглосон. Эрх баригчид олон нийтийн сүлжээг цагдан мөрддөг хоёр сая гаруй ажилтантай. Ирэх 2015 он гэхэд ажилтнуудынхаа тоог гурван сая болгохоор ажиллаж байгаа гэнэ.
Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар, уг хуулийн гол утга санаа нь Түвд, Бутан, Өвөрмонголыг эзлэн түрэмгийлэх нэг хэлбэр байх магадлалтай гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ