Дугаарын хязгаарлалт үргэлжилнэ
Нийслэлийн иргэдээс хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т удаа дараа ирүүлжээ. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэлсэн. Өчигдөр оройн 22.00 цаг хүртэл авсан санал асуулгад төвийн 6 дүүргийн 48788 иргэн оролцсоноос 70.1 хувь нь үргэлжлүүлэхийг, 29.9 хувь нь цуцлах санал өгсөн байна.Тиймээс иргэдийн ирүүлсэн саналын нэгдсэн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар танилцуулж, дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлэхээр болжээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ