Охиноо ханхүү Жоржтой гэрлүүлэх болно
Реппер Кейни Уэст “Bound 2” клипийнхээ талаар “Стар ньюс” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр Английн угсаа залгамжлагч хунтайж Жоржтой Нори охиноо гэрлүүлэхийг хүсдэг гэж хэлжээ. Тэрбээр “Английн дээдсийн хүрээний Жорж хунтайж миний охиныг хайрлах цаг удахгүй ирэх байх. Тэр хоёр хоёулаа л олны анхаарлын төвд мэндэлсэн. Ким, Мидилттон нарыг маш сайн найзууд болно гэдэгт итгэлтэй байгаа. Хамгийн чухал нь Англи, АНУ-д нэг нэгэндээ заяагдсан хос мэндэлсэнд бүгд л баяртай байна. Фэнүүд минь санаа зовох хэрэггүй. Жорж Английн дээдсийн хүрээнийх бол Нори минь Америкийн элит гэр бүлээс гаралтай” гэж ярьсан байна.
Энэхүү ярилцлага нийтэд хүрсэний дараахан олон нийтийн сүлжээнд Нори охиныг Ханхүү Жоржтой энэ тэнцүү элит байж чадах уу гэсэн санал асуулга өрнөжээ. Харин санал өгсөн ихэнх иргэн “Нори охиныг зүгээр л олны танил” гэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ