Мурсиг дэмжигчдэд ял оноолоо
Египетийн экс ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суллахыг шаардаж жагсаал зохион байгуулласан гэх хэргээр 21 эмэгтэйд 11 жилийн ял ноогдуулжээ. Хорих ял сонссон эмэгтэйчүүдийн долоо нь 11-16 насны хүүхдүүд байгаа гэнэ. Эдгээр эмэгтэйчүүд өнгөрсөн аравдугаар сард Александриа хотод гарсан томоохон бослогын үеэр цагдаагийханд баривчлагдсан аж.
Шүүхээс тэднийг террорист бүлэглэлтэй нэгдсэн, автозамын хөдөлгөөнд саад учруулсан, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан зэрэг олон хэрэгт буруутгажээ. Түүнчлэн Египетийн шүүх “Ахан дүүс” хөдөлгөөний зургаан лидерт бослого, үймээн өдүүлсэн хэргээр 15 жилийн хорих ял оноосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ