“Улаанбаатарт үйлдвэрлэв 2013” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ

img

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2013”  үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс ирэх 12 сарын 01-нийг хүртэл "Мишээл Экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэн худалдаанд нийслэл хотод жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй  130 гаруй  иргэд, аж ахуй нэгж оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Үзэсгэлэнд тавигдах арьс шир, ноос ноолуур болон хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой аж.  Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч захиалагчтай холбох  төрийн үйлчилгээг иргэд, ААН-д ойртуулах зорилгоор тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа гэдгээ нийслэлийн ЖДҮГ-аас мэдэгдлээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ