Манай улс шагнал хүртлээ

img

Энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бельги улсын нийслэл Брюссель хотноо  Дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, манай улсаас Ц.Оюунгэрэл сайд “Эмэгтэйчүүдийн манлайлал улс орны нийгмийг хэрхэн өөрчилж, сайжруулж чадах вэ?” сэдвээр хийгдсэн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож санал бодлоо хуваалцлаа.

Парламент дахь эмэгтэйчүүдийн энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар жендерийн ялгааг арилгах талаар Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас гаргасан илтгэлд үндэслэн "Бүс нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад амжилт гаргасан"  орныг шалгаруулжээ. Энэ төрөлд Зүүн Азийн бүсээс Монгол Улс шалгарч ССАЖ-ын сайд Ц. Оюунгэрэл уг шагналыг гардлаа.

Харин Ойрхи Дорнодын бүсээс тус шагналыг Израйль, Номхон Далайн бүсээс Шинэ Зеланд, Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн бүсээс Филиппин, Африкийн Саб Сахарын бүсээс Лесото авсан бол Европ болон Төв Азийн бүсээс Исланд, Өмнөд Америкийн бүсээс Боливи, Европын Холбооноос Финлянд улс хүртжээ.

Уг дээд хэмжээний чуулга уулзалтад эмэгтэй улс төрчдийн улс орны нийгэм, эдийн засаг, улс түмний найрамдал, энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмэр, тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийн  талаар харилцан  ярилцаж, хэлэлцэн халуун яриа өрнүүлцгээж байна.

Анх 1893 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүд үндэсний хэмжээнд санал өгөх эрхтэй болсноос хойш  эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх боломжтой болсон билээ. Ийнхүү эмэгтэйчүүд сонгуульд хүйсийн тэгш байдлаар ялгаваргүйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлээд  даруй 120 жил болжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
mongol humuusee er em geheesee ilu garal uusel etseg eh n socialismiin uyed yu hiij baisniig n shalgadag baihgui yu. herev darga bish baisan bol helmegdsen yazguurtan udamtai bolchihvol songogdoh magadlal baga.. mongoliin jinhene yazguurtnuud helmegdeed hodoonii borchuul bolchihsonshdee
2013-11-29
ойдаа:
их зөв хүмүүжилтэй, ухаалаг боловсролтой эмэгтэй бичсэн зохиол бүтээлий нь уншаарай. ногоон нүдэн лам гэдэг зохиол нь яг л тийм юм тэнд болсон гэмээр бичсэн байна лээ. нээрээ л хөвсгөлийн цагаан-үүр, эгийн голын хавиар амьдардаг зарим хүмүүс бор мөртлөө ногоон нүдтэй байдаг юм. нилээд бахим чийрэг чөлөөт амьдралд дуртай ардууд байдагсан. уг нь ийм хүнийг муулах биш сайны нь харж үлгэр авах ёстой юм. гэтэл сайныг муулдаг атаархдаг заншилтай болоод байгаа юмуу даа манайхан.
2013-11-29
ð¿¿æýý:
ñàéõàí,ºíäºð áîëîâñðîëòîé ýíãèéí æèðèéí õ¿íäëýã õàðüöààòàé àìüäðàëä õàë ¿çñýí õºäºëìºð÷ øóëóóí øóäàðãà þìàà íóóöëààä áàéäàãã¿é ñàéõàí ýìýãòýé ìàíàéõàí ýíý ýìýãòýéã èõ äîðîìæëîõ þì ìàíàé õ¿¿õí¿¿ä ãàäààäûí èðãýäèéã äàãààä ýõ îðîí àõàí ä¿¿ñýý îðõèîä ãàðäàã òýãýýä áîëîõã¿é á¿òýõã¿é áîëîîä ýðýõýýðýý ýõ îðîí èðãýíýý õàìãààë ãýäýã ø¿¿ äýý íýã æèøýý àßàòóíãàà òýãâýë ýíý ýìýãòýé òýãýýã¿é ýõ îðíîî ãýñýí ñýòãýë íü õýçýý÷ õóâèðàõã¿é ø¿¿ îþóíãýðëýý ×àìä àìæèëò õ¯ñýå
2013-11-29
çî÷èí:
ñàéõàí ìýäýý áàéíà. èõ òóóøòàé áàñ àìüäðàëûí ñàéí ìóó ¿çñýí ÷ ¿ð õ¿¿õäýý áàñ ººðèé㺺 ºäèé çýðýãòýé àâààä ÿâæ áàéãààãààð íü áàõàðõäàã. ãàäíûí õ¿íòýé ñóóñàíû õóâüä ýíý õ¿íèé õóâèéí àñóóäàë. ýíý õ¿í áîë ÿàâ ÷ ýõ îðíîî õóäàëäàíà ãýõ áàéõã¿é ýý. õóâèéí àìüäðàëä íü äýíä¿¿ îðæ äîðîìæëîõ õýðýãã¿é ýý. õàðèí ÷ íºõºð íü ìàíàé ýõ îðîíä äàãààä èðñýí íü ýíý á¿ñã¿é òàëààð íýã þì õýëýýä áàéíà. íºõºð íü èõ õ¿íëýã ñàíé õ¿í ãýæ ñîññîí. ìàíàé õ¿¿õí¿¿ä åð íü äàãààä ë ãàðààä ÿâ÷èõäàã ø¿¿ äýý
2013-11-29
gerel:
amjilt husiye. tani bichsen 2 nomiig unshsan. uls orondoo ulam ihiig buteegeerei. amjilt amjilt amjilt. deerh setgegdel bichsen humuust. ta nar huniig yu hiij buteej bna gej harahgui yaj muu helj doosh ni hiihuu gej l yum unshij setgegdel bichij suudag humuus yumuu?! uursduu uls orondoo baaitugai amidralaa yaj avch yvtsgaaj bga bol do. hun muulahaasaa umnu bi yamar bilee gej bodoj baigaarai. bas gadaad huntei suusan l bol eh ornoo zarsan boldog yumuu. arai hetersen teneg bodol bishuu???
2013-11-29
irgen:
ene huuhen said yum uu
2013-11-29
bayar:
hudal yarij hoshgoruulj baigaad l shagnal avah yum daa. bodit baidliig n harj uzdeg bol hamgiin suuliin bair ezleh baihdaa hoorhii.
2013-11-28
zochin:
ene oyungerel estoi muu hun!!! eh oronoo zardag hariin huntei suusan hvn
2013-11-28