Тэрбумтан салбарууд өргөмжлөлөө гардлаа
Монгол улсын ууган даатгалын компани Монгол Даатгал компани нь 11 дүгээр сарын 21-ны өдөр харилцагч олонтойгоо 79 жилийн ойн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Харин энэ өдөр 2013 ондоо харилцагч түмэндээ хүрч үйлчилж, харилцагчдынхаа итгэлийг даан ажилласан тэргүүлэгч 3 салбар болох Улаанбаатар хотын салбар, Сонгинохайрхан дүүргийн салбар, Хан-Уул дүүргийн салбаруудаа ТЭРБУМТАН салбараар өргөмжиллөө.
Энэхүү өргөмжлөлийн ард харилцагчиддаа үзүүлж байгаа шуурхай үйлчилгээ, найдвартай бүтээгдэхүүн, иргэдийн хүлээлгэсэн итгэлийг даан ажилласан нөр их хөдөлмөр шингэсэн билээ. Аймаг бүрт болон хотод 6 салбартай нийт 29 салба,р 276 ажилтан, 656 төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, даатгалын салбарын тэргүүлэгч байгууллагын нүүр царай болон манлайлж буй ТЭРБУМТАН салбарууддаа болон харилцагч иргэд байгууллагууддаа баяр хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ