Берлусконийг дэмжигчид жагсч байна

img

Италийн ерөнхий сайд асан Силвио Берлусконийг өчигдөр парламентаас хөөх шийдвэр гаргасны дараагаар түүнийг дэмжигчид Ром хотод цуглаан зохион байгууллаа гэж “ВВС” агентлаг мэдээллээ. Тус жагсаалд ойролцоогоор 15 мянга гаруй иргэн оролцож дуу хоолойгоо хүргэсэн байна.

1

Парламентын гишүүдийн нууц санал хураалтаар Берлусконийг хөөх шийдвэрийг дэмжиж, түүний гишүүний эрхийг түтгэлзүүлсэн байна. Ингэснээр Берлусконы гишүүний халдашгүй эрх нь үгүй болж, шүүхээс оноосон нэг жилийн ялыг биечлэн эдлэхээр болоод буй юм. Берлускони дэмжигчиддээ хандаж “Парламентаас хөөгдсөн ч би намаа толгойлсон хэвээр байх болно. Италийн парламент үнэн үгэнд харшилтай. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө юу ч хийхэд бэлэн. Ганцхан надаар ч биш олон иргэдийн үзэл бодлыг санаатайгаар дарж байна. Босцгоо ард түмэн минь” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ