Өнөөдөр болох үйл явдлын тойм

10:30 цагт "Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл" эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан сургалт Өнөөдөр/2013,11,29/
5
Багшийн хөгжлийн ордонд
11:00 цагт Боловсролын хүрээлэнгээс жил бүр зохион явуулдаг "Багшийн заах арга зүйн шилдэг илтгэлийн улсын уралдаан" эхэлнэ.
5
Хоршоологчдын холбооны байранд
10.30 цагт Монгол малын үржил шим, чанарыг сайжруулахад орон нутгийн хөгжлийн санд суулгасан мөнгөнөөс төсөв гаргаж байх талаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт орон нутгийн иргэдийн хурлын дарга нар оролцоно.
5
НЗДТГ-ын А танхимд
09 цагт Хотын дарга ажил үйлсээрээ бусдаасаа шалгарсан "Шар хантаазтан"-д Сингапур, Хонконгод аялах эрхийн бичгийг гардуулна.
5
“Blue Moon” уран зургийн галлерейд
12.00 цагт “UB Art Fair” үзэсгэлэнгийн нээлт болно. Энэ удаагийн үзэсгэлэн нь “Сэтгэл татам Улаанбаатар” сэдвийн доор 12-р сарын нэгний өдрийг хүртэл зохион байгуулагдана.
5
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд
11.00 цагт Тахь адуу эх нутагтаа амжилттай дасан нутагшиж байгаа тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт
5
МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төвд
13:00 цагт МУГЖ Ш.Дэлгэржаргалын охин Болормаагийн энэтхэг улсад хийлгэх элэгний эмчилгээний зардалд зориулан хандивийн тоглолт зохион байгуулж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.5
Нийслэлийн ЗДТГ-ын Иргэний танхимд
10:00 цагаас "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн нүдээр" сэдэвт зөвлөгөөн
5 Монголын хүүхдийн ордонд
ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах өдөр буюу 12 дугаар сарын 1-нийг угтан Төрийн хошой шагналт Д. Намдагийн “Амь ба амьдралын үнэ”жүжгийг КУДС-ийнэ оюутнууд тоглоно.
6 ҮХААЯ-ны хурлын зааланд
09.00 цагт Монгол Малчин мэдээллийн агентлаг санаачлан ҮХААЯ-тай хамтран зохион байгуулж буй “Малчны халаа-Шийдэл хайх нь” хэлэлцүүлэг болно.
6
"Туушин" зочид буудалд
11.00 цагт ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр буюу "12 дугаар сарын 1"-ний өдрийн хэвлэлийн бага хурал зохион байгуулагдана.
5
Сэнтий ресторанд
09:00-12:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албанаас тус бүс нутагт худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
5
MN мэдээллийн төвд
11.00 цагт УИХ-ын сонгуульд МАН-аас Увс аймагт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар иргэдийн саналыг худалдан авч сонгогдсоныг шат шатны шүүхээр тогтоосон ч СЕХ арга хэмжээ авахгүй байгаа тухай асуудлаар Увс аймгийн Тариалан сумын иргэд хэвлэлийнхэнд хандлаа.
12.00 цагт “Орчин үеийн интерпрайз бизнесийн удирдлага, программ хангамж-ERP” системийн талаар “Интерактив” ХХК-иас мэдээлэл хийнэ.
12.30 цагт “Шинийг санаачлагч хуульчдын холбоо” ТББ-аас Улсын дээд шүүхийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагт “SBL Хасын хүлгүүд” клубээс сэтгүүлчдийг урьж байна.
4
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ