Утасны операторуудад шалгалт хийнэ

img

ШӨХТГ, Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо,  Цагдаагийн байгууллага хамтран ойрын хугацаанд үүрэн болон суурин телефоны оператор компаниудыг шалгахаар болжээ. Учир нь оператор компаниудтай холбоотой гомдол санал сүүлийн үед  эрс нэмэгдсэн гэнэ. Тодруулбал Засгийн газрын “11-11” тусгай дугаарт хандагсдын 18 хувь нь үүрэн холбооны компаниудын үнэ тарифтай холбоотой байжээ.

Тэд компаниудыг үнэ тариф, техник тоног төхөөрөмж зэрэг таван чиглэлээр шалгах юм.

Дашрамд дуулгахад, манайд 10 орчим компани үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэднийг 2004 оноос хойш өнөөг хүртэл шалгаагүй байгаа гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
iphone utastai humuusiin telber ers nemegdsen luibardaj baigaa medegdej bna sain shalgaad une tarifiig buruulah heregtei, bidnii telsen menge gadaad ruu ursaj baigaa shyydee minut tsagaar
2013-11-29
zochin:
deerhi huntei sanal neg bn. yg tiim shuu!!!
2013-11-29