Хүнсний ногоонд гарал үүслийн гэрчилгээ олгох ёстой

img

Төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгажээ.

Шалгалтад төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний зоорь агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг нийслэлийн 18, Дархан-Уул аймгийн тав, Ховд, Орхоны тус бүр хоёр аж ахуй нэгж, гурван иргэн хамрагджээ. Хяналт шалгалтын явцад зоорь агуулахад хадгалж буй төмс хүнсний ногоо, жимс жимсгэнээс 58 дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид дөрвөн  үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад химийн бодис /нитрат, хлорт болон фосфор органик пестицид/-ын үлдэгдэл, ургамлын өвчин, хортон шавьж илрээгүй. Мөн ҮХААЯ-аас олгосон “Соекс” нэрийн нитрат тестерээр зооринд хадгалж буй 20 гаруй төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэд газар дээр нь нитратын үлдэгдэл тодорхойлоход, нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй дүнтэй гарчээ.

Гэвч шалгалтын явцад нийт 231 зөрчил илрүүлэн 151 буюу 65.3 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ. Шалгалтанд хамрагдсан иргэн ААНБ-уудын хадгалж, борлуулж буй бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн бичиг баримтгүй, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэдэггүй, бүтээгдэхүүний шошгололт хууль, стандартын шаардлага хангахгүй. Агуулах, зооринд халдваргүйтгэл хийгээгүй, ариутгал хийлгэсэн тухай актгүй, гэрээ байгуулаагүй, зоорь, агуулах нь эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах болон угаалгын өрөө, ногоо, жимс савлах өрөөгүй, гал түймрийн хэрэгсэл, аюулгүйн тэмдэг, галын гарц, анхан шатны тусламж үзүүлэх талаарх анхааруулга санамж байрлуулаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Хяналт шалгалтад хамрагдсан 27 аж ахуй нэгж, иргэний нийт 51 зоорь, агуулахаас ес нь ашиглах боломжгүйг тогтоожээ. Монгол улсад тарьж ургуулсан төмс, хүнсний ногоог “Ургамал хамгааллын тухай” хуульд заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох тогтолцоог одоог хүртэл нэвтрүүлээгүй нь бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох боломжгүй болгож байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

erwq:
ene teneg mergejiliin xyanaltiig tatan buulgaach
2013-11-29