М.Чимэддорж: Манай улс ажиллах хүчний хомсдолд орно

img

Хөдөлмөрийн судалгааны институтын захирал М.Чимэддоржтой тус төвөөс энэ онд хийсэн гол судалгааны ажлуудынх нь талаар ярилцлаа.

5

-Юуны өмнө энэ онд хийгдсэн судалгаануудыхаа талаар товч танилцуулаач?

-2013 онд Хөдөлмөрийн судалгааны институт нийтдээ 10 гаруй судалгаа хийсэн. Судалгаануудын гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Энэ дундаас хамгийн чухал гурван судалгаа байгаа. Үүнд, их дээд сургууль болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийг 2011-2012 онд төгссөн залуус хөдөлмөрийн зах зээл дээр хэр байр сууриа олсон талаар харьцуулж судалсан. Энэ судалгааг “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” нэртэйгээр гаргасан байгаа. Мөн жил бүр бид хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгааны тайланг гаргадаг. Энэ нь өнгөрсөн 12 сарын хугацаанд ажил олгогчид хөдөлмөрийн зах зээл дээрээс ямар ажилтнуудыг хайгаад олж чадаагүй, ажиллах хүч олдохгүй хомсдолтой ямар ажлууд байна вэ, ирэх 12 сард ямар мэргэжлийн хүмүүсийг авахаар төлөвлөж байна вэ гэдгийг судалдаг. Үүний дээр энэ онд хөдөлмөрийн зах зээлийн урт хугацааны эрэлт нийлүүлэлтийн таамаглалыг БНСУ-ын судалгааны байгууллагатай хамтран туршилтын загварыг бий болгосон. Энэ нь 2022 он хүртэлх Монгол Улсын эдийн засгийн аль салбарт, хичнээн хүн ажиллах талаар тооцсон судалгаа юм. Ерөнхийдөө урт хугацааны таамаглалын загвар гаргаж авсан гэхэд болно.

5

-Энэ онд ажилгүйдлийн түвшин буурсан гэж яриад байгаа. Энэ нь танай судалгаанаас хэр харагдаж байна?

-Монгол Улс цөөн хүн амтай тул урт хугацаандаа хөдөлмөрийн нөөцийн хомсдолд орно. Өнөөдрийн эдийн засгийн өсөлтийн хурд болон бүтээмжийн өсөлтийн хурдтай харьцуулах юм бол манай улсын ажиллах хүчин яагаад ч гүйцэхгүй хэмжээнд байгаа. Тиймээс өнөөдөр ажлын байрны тоо нэмэгдэж, ажилгүйдэл буурч байгаа нь үнэн. Цаашдаа ч нэмэгдэнэ. Харин хэдхэн жилийн дараа эсрэгээрээ ажиллах хүчний хомсдолд орно.

6

-Эдийн засагт энэ нь ямар хүндрэл авч ирэх вэ?

-Цаашдаа бид бүтээмжээ дээшлүүлэх үүднээс ажиллах хүчнийхээ тоог нэмэхгүй бол хий цалин өсөх болно. Өөрөөр хэлбэл, цалин нь өсөөд байгаа ч ажлын бүтээмж нь нэмэгдэхгүй гэсэн үг. Ийм эдийн засгийг хэрэглээний маягийн эдийн засаг гэж нэрлэдэг.

5

-Тэгэхээр ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Өнөөдөр ажилгүйдлийг бууруулахад Хөдөлмөрийн сайдын гол бодлого чиглэгдэж байгаа. Хоёрдугаарт, боловсролын тогтолцоондоо өөрчлөлт оруулах хэрэгтэй. Их, дээд сургуулийн диплом хөдөлмөрийн зах зээлд үнэлэгддэг зүйл биш болсон. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Бүтээмжийн тал дээр мөн анхаарч, хүний оролцоо багатай үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлэх замаар ажиллах хүчний хомсдлыг нөхөх боломж байдаг. Ийм үндсэн гурван чиглэлээр энэ асуудлыг шийднэ.

Хэрвээ бид энэ асуудлыг шийдэхгүй бол 10 жилийн дараа Монгол хүн өндөр цалинтай болох ч, үйлдвэрлэлийн хэмжээ өсөхгүй байх болно. Энэ нь мэдээж биднийг уул уурхайгаасаа бүрэн хамааралтай хэвээр байлгах юм.

5

-Их, дээд сургууль болон МСҮТ-ийг төгссөн залуусын хөдөлмөр эрхлэлтийг харьцуулсан судалгааныхаа талаар тодруулаач. Үр дүн нь ямар гарсан бэ?

-2011-2012 онд төгссөн 1600 гаруй залуусыг судалгаандаа хамруулсан. Үүнээс харахад МСҮТ-ийг төгссөн залуус их, дээд сургуулийнхнаас мэргэжлээрээ ажиллах хандлага нь хамаагүй илүү байсан. Гэхдээ эдгээр залуусын хөдөлмөр эрхлэлт нь харьцангуй бага байсан. Өөрөөр хэлбэл, ажиллах хандлага нь харьцангуй бага ч гэлээ яг төгссөн мэргэжлээрээ ажилладаг нь харагдаж байлаа. МСҮТ-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллахгүй байгаа залуусын тухайд дийлэнх нь дараагийн шатны сургалтад сууж, мэргэжлээ илүү гүнзгийрүүлж судалж байсан. Үүнээс үүдээд дүн шинжилгээ хийхэд эхлээд МСҮТ-ийг төгсөөд дараа нь тэр мэргэжлээрээ ахиж дэвших сонирхолтой хэсэг нь их, дээд сургуульд суралцвал илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байна.

5

-Тэгэхээр их, дээд сургууль төгссөн залуус яг тэр мэргэжлээрээ төдийлөн ажиллахгүй байна гэсэн үг үү?

-Тийм. Их, дээд сургууль төгссөн залуус хөдөлмөр эрхлэлт нь МСҮТ-ийг төгссөн хүмүүсээс харьцангуй өндөр ч гэлээ ихэвчлэн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллаж байгаа нь харагдсан. Иймээс тэдний авч байгаа хөдөлмөрийн хөлс нь гагнуурчин, токарчин ч гэдэг юм уу МСҮТ-ийг төгсөөд яг мэргэжлээрээ ажиллаж байгаа залуусын цалинтай харьцуулахад бага байгаа нь тогтоогдсон. Товчоор хэлэхэд, 4 жил их, дээд сургуульд сурчихаад өөр мэргэжлээр ажиллаж байгаа хүн, 2.5 жил МСҮТ-д суралцаад мэргэжлээрээ ажиллаж байгаа хүнээс хамаагүй бага цалин авч байна.

Тэгэхээр их, дээд сургууль олон хүн бэлтгэдэг боловч ихэвчлэн мэргэжлээрээ ажиллахгүй залуусыг төгсгөдөг юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь өнөөгийн боловсролын тогтолцоо үндэсний ажиллах хүчнээ үр ашиггүйгээр цаг, мөнгийг нь үрж буйг харуулж байна. Уг нь залуусын дийлэнх нь төгсөөд ажиллахгүй мэргэжлээр суралцаж байхаар энэ хугацаагаа хөдөлмөрлөж өнгөрүүлсэн бол маш их бүтээгдэхүүн хийх байсан.

5

-Энэ судалгаанаас ямар дүгнэлт гарав?    

-Бодлого боловсруулагчид энэ чиглэлд анхаарлаа хандуулж, их дээд сургуулийн тогтолцоонд дүгнэлт хийх цаг болсныг харуулж буй юм. Бид солонгосчуудтай хамтраад урт хугацаандаа эдийн засгийн аль салбарт хичнээн хүн шаардлагатай байгааг тоймлож тогтоосон талаар дээр дурдсан. Уг судалгаа бодлого боловсруулагчдад энэ дагуу хаана, ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх нь ирээдүйд шаардлагатай болохыг тодорхойлоход тус болох юм.

Эцэг, эхчүүд, залуус маань ч гэсэн мэргэжлээ сонгохдоо маш сайн бодох хэрэгтэй.

10 мянган хуульч төгсч байгаагаас 500 нь л ажилтай болдог. Тэгэхээр тухайн хүн хуульч мэргэжлийг сонгохдоо тэр 500-ийн нэг байж чадах уу гэдгээ эхлээд тодорхойлж, бодох хэрэгтэй юм. Хэдийгээр мэргэжлээ сонгох нь тухайн хүний эрхийн асуудал ч гэсэн хамгийн эрэлттэй байгаа тэр чиглэлд цаг, мөнгөө зарцуулбал тэр хүн төгсөөд ажлын байртай, сайхан амьдрах баталгаатай байх болно.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
энэ тухай хувийн хэвшлийхэн сүүлийн 6 жил тасралтгүй ярьсан. одоо л мэдэж байгаа юм шиг юм ярихаа больцгоо. энэ олон их дээд сургуулиудыг цэгцлэе, оюутнуудыг сурсан шиг сургаад өгөөч гэж хувийн хэвшлийхэн хашгирсаар хашгирсаар, одоо хоолой нь таг болоод дуу нь гарахаа больсон. гэхдээ ядаж оройтсон ч гэсэн ухаараад, төр засаг нь өөрөө ярьж эхэлж байгаа нь яамай даа.
2013-11-29
холын бодлого хэрэгтэй:
арабын эмиратад 4хүний 3нь гадаадын ажилчин байдаг. бүтээн байгуулалтын цар хүрээнд хүн амын тоо хүрэлцээгүй гэсэн. иймээс иргэдийнхээ эрх ашгийг гадаадынхнаас хамгаалсан хууль гаргаад гадны ажилчин оруулсан байна.
2013-11-29
zochin:
ene nohor chin ervvl umuu sogtuu umuu uynii chin ajilah hvchnii homosdol we tiim um law oitiin 20 30 jil bolhgvi ee ajilij baigaa heden hvn dee tsalingiin bvten ochihoj chadahgvi baij owoo ih hutsah um daa chi nohor shar hadand ochij hewtsen chin deer dee ha ha he he he
2013-11-29
ìñ¿ò:
êîìïàíèóä ìñ¿ò òºãññºí õ¿¿õäèéã õàìãèéí õÿìä öàëèí ºã÷ õýò èõ àæèëëóóëæ áàéíà. òèéìä õ¿¿õäóóä õàëøèð÷ áíà. áèä áîîë áèø
2013-11-29
_зочин_:
маш зөв зүйл хэлсэн бна. төр засаг энэ судалгаан дээр тулгуурлаад энэ олон их дээд сургуулиудийг цэгцэлж янзалбал их дээд сургуулиудын босго өндөр болж чанартай хэрэгтэй боловсон хүчин гаргах бхдаа. тэрнээс гадна мэргэжлийн сургуулиудыг улам олшруулах юм бол хүн болгон дээд боловсролтой болох гэдэг бодолгүй болж хэрэгцээтэй мэргэжил эзэмшиж, өндөр цалинтай ажил хийх боломж зөндөө бнадаа
2013-11-29
zochin:
зочин-д хандахад юмыг битгий ингэж гуйвуулж, мушгиж ойлгож байгаач. өөрийгөө чөлөөл. наадах чинь боловсролын салбартаа анхаар гэсэн утгаар ярьсан байна ш дээ.
2013-11-29
зочин:
үйлдвэржилт нь хөгжихгүй байхад юуны чинь ажиллах хүчний хомсдолд орох вэ дээ .хятадуудыг л оруулаад бай гэсэн санаа байна захиалгаар хийсэн судалгаа байна
2013-11-29