ХДХВ-ээр халдварласан 674 хүн байж болох тооцоолол бий
ХДХВ, ДОХ-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах өдөр ирэх ням гаригт буюу арванхоёрдугаар сарын 1-нд тохионо. Энэ өдрийг угтан өнөөдөр НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Эрүүл мэндинй дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү болон “Оюуны дархлаа” ТББ нар Туушин зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлээ.
fasd
1995 оноос анх НҮБ энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, дэлхийн улс орнууд нэгдсээр байгаа ба энэ жил “Халдварын тархалтыг тэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
as
ХДХВ,ДОХ-ын асуудал нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бүх хүнд хамаатай гэдгийг энэ өдөр сануулдаг бөгөөд 2015 онд дэлхий нийтээрээ ХДХВ-ийн шинэ халдварыг тэглэх, ДОХ-ын үүдэлтэй нас баралтыг иэглэх, Ялгаварлан гадуурхалтыг тэглэхийг уриалж буй. Манай улсын хувьд энэ жилийн 12 сарын 1-ний өдрийг “Халдварын тархалтыг тэглэе” уриатай тэмдэглэх юм.
D
Дэлхий дахинаа ХДХВ-ийн халдвар шинээр авч буй хүний тоо тогтвортой буурч, вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан хүний тоо нэмэгдэхийн хирээр ДОХ-ын улмаас нас барагсадын тоо буурч байгаа аж. Гэхдээ 2012 оны байдлаар дэлхийд 35.3 сая хүн ХДХВ-тэй амьдарч, 2.3 сая хүн шинээр ХДХВ-ийн халдвар авч, 1.6 сая хүн ДОХ-ын өвчлөлөөр нас барсан байна.
A
Манай улсад 2013 оны 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 149 тохиолдол бүртгэгдсэн байна. ХДХВ-ийн халдварын тархалт насанд хүрэгчдийн 0.1 хувиас бага байгаа ба 2011 оны байдлаар ХДХВ-ээр халдварласан 674 хүн байж болох тооцооллыг хийсэн аж.
D
Тиймээс ХДХВ-ийн халдварыг тэглэхийн тулд хүн бүрийн оролцоо чухал. Учир нь манай улс залуучуудын орон. Тиймээс энэ халдварт өртөхгүй байхын тулд залуучууд, хосууд бие биедээ үнэнч байх, урьдчилан сэргийлэх аргыг хэрэглэж занших хэрэгтэй. ХДХВ-ийн халдвараас өөрийгөө хамгалж чадсанаар ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол тэглэгдэнэ гэж НҮБ-аас үзэж байна.
A
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ