Бэйбирийг Аргентинд ирэхийг хориглов

img

Жастин Бэйбирийг Аргентины хилээр нэвтрэхийг насан туршид нь хоригложээ. Түүнийг тоглолтынхоо үеэр Аргентийн улсын төрийн далбааг санаатайгаар гутаан доромжилж, шал арчсан гэж үзэж уг шийдвэрийг гаргасан байна. Тус улсад төрийн далбаа нь үндэсний бахархал бөгөөд доромжилсон иргэнд 2-5 жилийн ял оногдуулдаг аж.

Энэхүү шийдвэр гарсны дараагаар Жастин харимсч буйгаа илэрхийлж, дээрх шийдвэрийг эргэн харахыг хүссэн байна. Тэрбээр “Миний дууг зүрхээрээ сонсдог олон мянган фэнүүд минь хохирлоо. Би хохирохгүй гэдэг нь ойлгомжтой. Цаашид Аргентинд очихгүйгээр уран бүтээлээ туурвиж болно. Харин фэнүүд минь хайртай дуучныхаа дууг ойроос сонсч чадахгүй болсонд бага зэрэг гунигтай байна”  гэжээ.

Мөн Бразилд улс түүнийг зөвшөөрөлгүй олон нийтийн өмчид халдаж, хана дээр зураг зурсан хэмээн хоёр жилийн хорих ял оноосон юм. Харин дуучин зөвшөөрөл авсан, ямар нэгэн хориотой зүйл хийгээгүй гэсээр байгаа билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
amerik bish kanad geech.malaa.
2013-12-01
zochin:
ter america bichee kanad iin irgen yumaa malaa
2013-12-01
зочин:
энэ америкчууд арай хэтэрхий даварч байнаа
2013-11-30