Н.Алтанхуяг: “Ухаалаг төр” лоозон биш
Нээлттэй ухаалаг төр рүү хийгдэж байгаа ажлаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд тайлагнаж байна. Монгол Улсын Засгийн газар нээлттэй ухаалаг төр рүү хийсэн 10 гаруй ажил байгаа аж. Төрийн түгжрэлгүй үйлчилгээг бий болгож, авлигыг алга болгож, хүнд суртлыг арилгахыг өнгөрсөн хугацаанд зорьсон байна. Тиймээс яам, агентлагууд хоорондоо мэдээлэл солилцож, иргэдэд мэдээлэл хүрч байхаар төрийн мэдээллийн сүлжээг, төлбөр тооцооны дэд бүтэц бий болгохоор зорьжээ. Энэ хүрээнд 11:11 төв, шилэн данс, замын цагдаагийн шууд бус төлбөр, засаг.мн вэб сайтыг ажиллуулж, иргэдэд хүнд сурталгүй үйлчлэхийг зорьсон гэдгээ учирлаж байлаа. Үүнээс зөвхөн 11 11 төвд гэхэд 68 мянган иргэн хандсаныг хандалтаар нь гишүүдэд үзүүлэв. Ингээд ногоон, улаан, шар тэмдэглээг шүүмжлэл, санал, талархал зэргээрээ ялгарч байгааг онцлоод, хамгийн бага хэмжээтэй буюу ногоон нь талархал. 800 хүн л талархал хэлснийг тодотгов. “Манай иргэд мессэж бичихээс илүү утсаар их ярьдаг юм билээ.Ухаалаг төр бол манай Засгийн газрын лоозон биш. Ажил хэрэг болгоно. Ухаалаг төр, засагтай болно” хэмээн гишүүдэд 11:11 төвд хандсан иргэдийн гомдол, талархлын бичлэгийг сонгон, баримтжуулав. Түүнчлэн нүүрсний худалдаалах цэгийн ачаалал хаана ихээр худалдаалж, хаана эрэлттэй байгаа зэргийг ч Ipod-аараа хянаж байдаг шүү хэмээн мэдээлэл технологийн хөгжлийг “гайхуулав”.
Н. Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ