ТҮЦ машинаас тэрбум төгрөг хэмнэжээ
Төрийн ТҮЦ машиныг нийслэлийн 17 цэгт ажиллуулж байгаа. Иргэд энэ машинаар Засаг даргын тодорхойлолт авахаас гадна үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, цагдаагийн тодорхойлолт зэрэг олон төрлийн үйлчилгээгээр үйлчлүүлэхэд 500 төгрөг төлдөг. Өнөөдрийн байдлаар 68 мянган иргэн таван сарын хугацаанд үйлчлүүлснээр нэг тэрбум төгрөг хэмнэжээ. Энэ машиныг ажиллуулснаар өнгөрсөн хугацаанд нийтдээ 600 мянган төгрөгийн хураамж авсан байна.Цаашлаад иргэн нэг үйлчилгээ авахдаа 9900 төгрөг, 50 минут хэмнэдэг байна. ТҮЦ машиныг ажиллуулснаар УБЕГ-ын ачаалал 40 хувиар багассан дүнтэй байна. Энэ ТҮЦ машиныг Зүүнхараа, Замын-Үүд зэрэг иргэд олноор зорчдог газруудад байрлуулна гэдгээ Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийн үеэрээ хэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ