Замын цагдаагийн торгуулийг бэлэн бусаар хийнэ
Улаанбаатар хотын 400 замын цагдаад хоёр ширхэг уншигч, принтер өгөхөөр болжээ. Ингэснээр замын цагдаа жолооч нарыг торгохдоо бэлэн бусаар тооцоо хийх аж. Уншигч машинаар жолооны үнэмлэх, хурууны хээ авах бол, принтерээр торгуулийн хуудсыг хэвлэж гарах аж. Энэ төхөөрөмжийг өнөөдөр Ерөнхий сайд чуулганд мэдээлэл хийснийхээ дараагаар Замын цагдаагийн газарт гардуулж өгөх юм байна. Цаашлаад эрүүл мэндийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. Ингэхдээ хурууны хээгээр үйлчилгээг үзүүлэх аж. Зайнаас төлбөр тооцоог хийж байхаар мөн төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд гишүүдэд дуулгалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ