Д.Лүндээжанцан: Төрийн данхар бүтцийг авсаархан болгоё

5
Дараагаар нь цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрбээр:
-Ерөнхий сайдын мэдээлэлд 11 11 төвийг ажиллуулан иргэдийг сонсож хариу өгч байгаа, цахим хурлыг аймгуудтай хийж байгаа гэх зэргээр ололттой ажлуудаа дурдлаа. Иргэнд ээлтэй ажлуудыг МАН-ын бүлэг дэмжиж байгааг хэлье. Дээрх ажлууд бол төрийн агентлагуудын хийх ажлын үүрэг.Түүнээс бус Ерөнхий сайд өөрөө гардан гүйцэтгээд байх шаардлагагүй юм. Том төрөөс ухаалаг төр рүү гэдгийг бид төрийн данхар бүтцийг авсаархан болгоё гэдгээр ойлгож байлаа. Хэлбэр талдаа анхаараад агуулгаа алдагдуулаа юу даа гэж бодож байна. Одоогоос нэг сарын өмнө хуралдсан МАН-ын их хурлаас Монгол Улсад нүүрлэсэн хүнд суртал, нийгмийн гаж тогтолцоог арилгахад хамтарч улс төрийн намуудтай хэлэлцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “24 жил бид морин дэл дээр явлаа. Одоо мориноосоо бууя” гэж баримттайгаар хэлсэн. Тоо худлаа хэлдэггүй. Иймээс бид Чингис бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2014 оны улсын төсөвтөө багтааж оруулах ёстой. Бид Улсын төсөвтөө улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ний 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар баталсан. Харамсалтай нь Улсын төсвийг нийтэлсэн ногоон номонд энэ тоо өөрчлөгдөн орсонд харамсаж байна. Бид цаашдаа УИХ дээрээ хамтран ажиллах шаардлагатай байгааг хэлье гэлээ.Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан сөрөг хүчнийхэн асуулт тавьж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ