Рагу: Монголын хөгжмийн ертөнцөд "мафууд"-ын нөлөө их байна

img

Universe Best Songs  наадмын шүүгч Рагу нь UBS телевизийн захирал Л.Балхжавыг “хар тамхичин”  гэж хэлээгүй бөгөөд манай сайтын орчуулгын алдаа болно. Рагу болон UBS телевизийн захирал Л.Балхжав нараас хүлцэл өчиж байна.

“Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман өнгөрсөн 16-ны өдөр АНУ-д ажиллаж, амьдрахаар явсан билээ. Тэрээр явахынхаа өмнө  Монголд өнгөрүүлсэн долоон жилийн хугацаан дахь хийж бүтээсэн ажил болон Монголын хөгжмийн урлагийн тухай бидэнтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм.

- Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай  Хуур.mn сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хоёулаа  Рагу гэж хэн бэ яагаад урлагийн амьдралыг сонгосон талаар ярилцлагаа эхлэх үү?- Би  уг нь хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ коллежид гурван жил, их сургуульд нэг жил сурч байсан ч хичээлдээ тааруу оюутан байсан. Тэр үеийнхээ амьдралыг үзэн яддаг байлаа. Тийм дээ ч ирээдүйдээ барилга бариад, өдөр бүр барилгачидтай хамт ажиллаад, амьдрахыг хүсээгүй. Амьдралд минь шинэлэг өнгө төрх авч ирэх тэр л том өөрчлөлтийг хүссэндээ өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийх гэж  хөгжмийн амьдралаа сонгосон доо.Би Сингапурт хоёр жил, Английн Middlesex University-д дөрвөн жил “Дуу бичлэгийн урлаг” гэдэг ангид суралцаж, шилдэг төгсөгч болж байсан.

:

- Миний бодлоор аливаа урлагт хөдөлмөрөөс гадна авъяас их чухал. Та өөрийгөө хэр их авъяастай гэж боддог вэ?- Хүн бүр ямарваа нэгэн авъяастай гэж боддог. Бүгд тэр авъяасаа гадагш гаргаж чаддаггүй л болохоос. Жишээ нь дуучин Сараа юм уу Болдыг харахаар өөрсдийгөө эрсдэлд оруулж, алдах вий гэж айлгүйгээр өөрийн авъяасаа нээж чадсан байгаа юм. Урлаг дан ганц авъяасаас гадна эрсдэл, бэрхшээлийг даван туулах чадварыг бас шаарддаг. Зөвхөн дуу дуулаад, нотуудаа зөв байршуулахаас гадна уран бүтээлч өөрийнхөө амьдрал, хүсэл мөрөөдлөөрөө дэнчин тавиж байж амжилтанд хүрдэг.  Тэд өөрийн дотоод санаа бодол, мэдрэмжийг илтгэж  бусадтай уран бүтээлээрээ холбогддог. Би хөгжим зохиодоггүй ч зохиодог хүмүүсд талархаж явдаг. Тиймдээ ч авъястнууддаа, ялангуяа залууст уран бүтээл хийхэд нь туслахыг хүсдэг.

:

- Яагаад манай хөгжмийн урлагийг сонирхох болсон бэ? - Би Сингапурт дуу бичлэгийн студидээ Монголын рок попынхны олон цомог дээр ажиллаж байсан. Харангын Чука, хийлч Дээгий, Ариунаа, сахал Пүүжээ, Камертоны бүх цомогууд болон Болд, Ганаа, Эбагийн анхны бие даасан цомгууд дээр ажилласан. Яагаад анх Камертон манай студийг сонгож ирэх болсныг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Болд бид хоёр бараг нэг гэр бүлийнхэн шиг сайн найзууд болсон байсан. Нэг өдөр Болд надтай холбоо бариад “Би нэг төсөл хэрэгжүүлэх санаатай, “B Production” гэдэг продакшн монголд нээх гэж байна. Монголын Мариан Керри болохоор нэг охин байна. Нэр нь Маралжингоо. Энэ төсөлд минь дэм болоод хамтран ажиллаач ээ” гээд санал тавьсанаар би анх Монголд ирсэн.

:

-  Нээрээ таныг  олон студийн дизайныг хийсэн гэж сонссон юм байна? - Би чинь студийн дизайн, дугаралтын инженер мэргэжилтэй болохоор анх студи байгуулах талаар зөвлөгөө өгч хамтарч ажилладаг байсан. Тэр утгаараа Монголд олон студийн дизайныг хийсэн . “B Production”, “Nature Sound”, “Up music production”, СУИС-ийн дуу бичлэгийн студи, “Pro Sound”, ахиад нэг студи байдаг нэрийг нь мартчихаж ээ.

:

- Та уран бүтээл дээр ажилахдаа юуг чухалчилдаг вэ? -Ер нь би дуугаралт их чухал гэж боддог. Би олон хамтлаг дуучдын дууны бичлэг болон найруулгыг хийсэн. Тэгэх болгондоо уран бүтээлчийн өөрийх нь өнгө төрх, мөрөөдлийг гаргахыг хичээдэг. Та сонсоод үзээрэй. DZ man ,Камертон, 3 охин, Киви, A Sound, Lemons, Болд, Никитоны сүүлийн цомог, Болдын Монгол поп, Люмино хамтлагийн Сэнбий дуу бүгд өөр өөр дуугаралттай. Хамтлаг дуучдын онцлогт нь тохируулж ингэж дуулаарай тэгж дуулаарай гэж зөвлөж, өөр мэдрэмж өөр сэтгэлийн хөдөлгөөнийг гаргахыг эрмэлздэг.

:

- Монголын урлагийн талаархи таны анхны сэтгэгдэл? - Юуны өмнө монголын уран бүтээлчдийг, одоо байгаа одуудыг хүндлэх нь зүйтэй. Яагаад гэвэл тэд амьдралынхаа олон жилийг энэ урлагт зориулсан. Гэвч хүмүүсийн хөгжмийн талаархи ойлголт нь хуучин байна. 2013 он болчихоод байхад 1980-аад онтой адилхан сэтгээд байна. Аль ч улс оронд очиход залуучууд нь их хүчтэй байдаг бол энд урлагийн “хөгшин мафи” нь их хүчтэй байсаар байна. “Миний дууг дуулбал би чамайг дэмжинэ, ивээн тэтгэнэ. Харин миний дууг дуулахгүй бол туслаж чадахгүй” гэсэн сэтгэлэгээтэй байдаг юм билээ. Заримдаа аргагүйн эрхинд  залуус хөгшин сэтгэлгээтэй дуу дуулж, хөгшин сэтгэлгээтэй нэвтрүүлэгүүдэд оролцдог. Намайг анх ирэхэд Харанга, Сараа, Хурд, Никитон гэх мэтчилэн цөөхөн хамтлаг дуучид монголын хөгжмийн ертөнцөд зонхилж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Залуу хамтлаг дуучид дутагдаж байсан бол одоо ч бас хэвээрээ л байна. Залуучуудыг дэмждэггүй хуучин “коммунист” сэтгэлгээтэй хүмүүстэй хамгийн түрүүнд тэмцмээр санагдсан.

:

- Үнэхээр Монголын урлаг “хөгшин” байна гэж үү? - Тийм. Тэр хүмүүс 10 жилийн, 20 жилийн өмнө алдартай хүчтэй байсан байж болно гэхдээ одоо залуучуудаа дэмжих хэрэгтэй. Гэвч тэд 10 жилийн өмнөх хүчээ алдахыг хүсэхгүй, халааг нь авах залуусаа бодохгүй байна. Ер нь бол 50 настай хүмүүс гэртээ сууж байдаг шдээ /инээв/. Тэгэхгүй 50 хүрчихээд залуусын чиг хандлагыг заах гээд хичээх хэрэггүй, харин тэдний хийх гэсэн шинэлэг бүхнийг дэмжих хэрэгтэй. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр “мафи”-ийн эсрэг тэмцсээр залхаж байна.

:

- Таныг ирэхэд Монголын урлаг ямар байсан бэ? Одоо өөрчлөгдсөн үү? - Өөрчлөгдөөгүй. Миний амнаас гарч байгаа үг гашуун ч гэсэн үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй гэж бодож байна. Хэн хэн нь урлагийг атгаж байсан тэр хэвэндээ л байна. Залуучуудын орон зай үнэхээр хязгаарлагдмал байна. Тийм болохоор интернетийг би уран бүтээлээ олны хүртээл болгох зөв орчин гэж боддог. Яагаад гэхээр интернетэд залуус чөлөөтэй сэтгэгдэлээ бичиж, бие биенээ дэмжиж, бие биенийхээ хөгжмийг худалдаж авч болно. Тэд нар өөрсдийн уран бүтээлээ хийгээд л явна. Нөгөө нэг “томчууд”-тай сайхан харилцаатай байх гэж хичээх хэрэггүй болно.

- Та Universe Best Songs наадмыг таван жил хөтлөхдөө “Чадваргүй байна”, “Мэдрэмж байхгүй”,”Караокены дуучин” гэсэн үнэлгээ олон өгч  байсан. Тэгэхлээр залуусын дуулах чадвар таны үнэлэлтээр муу байгаа юм болов уу? -Үгүй. Илүү сайн болох хэрэгтэй. Залууст авъяас нь байна, чадвар нь байна. Нэг хөгийн зүйл нь тэмцээний дараа тэдэнд ямарч карьер байхгүй. Одоо бодоод үзэхээр нэвтрүүлгийн дараа жил болгоны 25 гээд таван жилийн 115 / сүүлийн жил 15 /  дуучинтай болчихлоо. Одоо яах вэ? / инээв/. Энэ наадмаас Дөлгөөн, Цэлмүүн, Хишигдалай гээд цөөхөн залуус яг уран бүтээл хийж байна.  Анх UBS телевиз гоё нэвтрүүлэг эхлүүлсэн ч сүүлийн гурван жил нь авъястнууддаа төвлөрөхийн оронд шүүгч нарын “ток шоу”-ны хандлагатай болж утгаа алдсан гэж бодож байна. Энэ бас нэг талаараа миний буруу л даа. Утгаа алдаад эхлэхэд нь больчих ёстой байсан юм. Надад боломжийн хэмжээний цалин санал болгож, тэр нь надад хэрэгтэй байсан учраас би шүүгчээ хийсээр л байсан. Балхаа ах хүн болгонтой холбогдож хамтран ажиллахыг хүсдэг. Түүний талаар зарим хүмүүс хятадын эрлийз, хүүхдүүдийг ашиглан мөнгө олж байна гэж шүүмжилдэг нь намайг эмзэглүүлдэг. Тэр миний санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Яг санал нийлдэг зүйлүүдийг ч хийдэг. Зарим нь Балхаа ах UBS хоёрыг нэг юм шиг бодоод байдаг. Балхаа ах тусдаа, UBS тусдаа шүү дээ. Тэр хайр, хамтын ажиллагаа, эв нэгдлийг эрхэмлэдэг хэнтэй яаж, ямар гэрээ хийхээ сайн мэддэг, гүйлгээ ухаан сайтай хүн.

:

- Залуучуудын орон зай дутагдаж байгаа нь таны бухимдалыг хүргэж байгаа юм байна гэж ойлголоо? - Тиймээ. “Universe Best Songs” нэвтрүүлэг дууссаны дараа оролцогч хүүхдүүд нь “00 цаас” шиг  хэнд ч хэрэггүй хаягддагт нь үнэндээ залхаж байна. Шоу нэвтрүүлгээ гаргахдаа маш их мөнгө зардаг хэрнээ дараагийнх нь үр дүн нь бага байдаг. Залуу хүн өөрийнхөө цаг завыг зарцуулаад тэрхүү шоуг өөрийнхөөрөө чимж байгаагийнхаа хариуд мөнгө авч байх ёстой. Урлагийн “Томчууд” болохоор залуучууддаа туслаад хөлс хөдөлмөрийг нь үнэлэхийн оронд “Би чиний ах биз дээ. Чи миний дүү биздээ. Үнэгүй ажилла” гээд төлбөр мөнгө өгдөггүй. Энэ чинь эцсийн эцэст юу юм бэ? Ямар нь новш нь юм бэ? Тэгсэн мөртлөө өөрсдөө LX 570,  Rаngerover унаад л, худлаа инээгээд л, НҮБ-ийн дуу дуулаад л, янз бүрийн юм хийх гэж оролдоод л, худлаа жүжиглээд л...Энэ бол зүгээр л нэг хараал идсэн “ШОУ” л байхгүй юу даа. Би ийм хөгийн шоунаас залхаж байна. Хүүхдүүдэд туслах гээд байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй шүү дээ.

:

- Тэгвэл яах ёстой юм болоо? - Жинхэнээсээ тэдэнд туслах хэрэгтэй. Ямар нэгэн хэв маяг байх ёсгүй. Хэрвээ хүүхэд бит бокс хиймээр байвал хийж л байг л дээ. Хүссэн л юмаа хийг . Энэ чинь шинэ үе шүү дээ. Шинэ зүйл байх ёстой ш дээ. Тэрнээс биш хуучинсаг сэтгэлгээгээрээ хашаад хориод байх ёсгүй. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэхийг хүсэж байгаа, хүсэл мөрөөдлөө гаргахыг хүсэж байгаа, бидэнд  шудрага хандаасай гэж хүсэж байгаа. Дуу дуулчихаад мөнгөө адилхан л авахыг хүсэж байгаа. Иймээс залуучуудыг давтан давтан хуураад хүсэл мөрөөдөл дээр нь дэвсээд байвал тэд нар “том” болоод мөн л өөр хүмүүсийн мөрөөдөл дээр дэвслэх болно. Зарим нэг урлагийн томчууд гэгдэх тэр “хараал идсэн” хүмүүс иймэрхүү харилцаагаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байдал нь тойрог шиг тойроод, үеийн үед иймээрээ л байна.

 :

- “Making the band”, “Universe best songs” наадмаас олон хамлаг дуучид жил бүр гарч ирдэг. Чанартай чанаргүй хамаагүй. Гэхдээ үзэгч, сонсогчид муулсан мөртлөө л сонсоод байдаг -Тийм шүү. Тэр хамтлаг, дуучдыг Youtube дээр маш олон хүмүүс үзсэн байдаг. Хүмүүс яагаад муулсан мөртлөө сонсоод байна? Энэ чинь шинэ зүйл, шинэ хэмнэл, шинэ мэдрэмжийг хүмүүст өгч байгаа болохоор, мөн залуу хүмүүс залуу хүмүүстээ зориулж гаргасан дуу болохоор л тэр. “Anemone” хамтлаг  гэхэд анх гарч ирэхдээ жаахан тааруухан байсан ч  алхам алхмаар сайжирсаар чадвар нь хамаагүй их дээшилсэн. Магадгүй “Making the band” жоохон мөнгөгүй шоу байж болно. Тэрхүү гаргаж байгаа хамтлагууд нь муу, ам барьдагийг хүмүүс мэддэг хэрнээ л сонсоод Like дараад comment бичдэг. Энэ чинь л шинэ үе байхгүй юу даа. Гэхдээ  сонсогч залуус гадаадын K-pop урсгалын биш M-POP дууг сонсохыг хүсэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголчууд өөрийн Жастин Бибер, Аделийг хүсэж байна. Харамсалтай нь нэг өөр өнгө төрхтэй хамтлаг, дуучин гараад ирэхэд дэмжиж тусладаг нь цөөхөн. Хэн ч тусалж дэмжихгүй байгаа болохоор тэд өсөж дэвжих боломжгүй байгаа юм. Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчуудыг ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа  хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө чи түүнийг өргөнө. Тэгэхгүй бүгд хуваагдаад хамраа сөхөөд суучихаад бие биенийхээ эсрэг хийж байгаа юм шиг дуу хийгээд л, чи тэрэнтэй хамтарч ажиллаж байгаа юм бол би чамтай ажиллахгүй гээд эхлэдэг. Нэг бол чи миний найз, нэг бол чи түүний найз гэсэн сэтгэлгээтэй. Чадах чадах зүйлээрээ бие биендээ туслаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ. Тэгсэн атлаа  Концерт дээр бүгдээрээ юу ч болоогүй юм шиг хамтран дуулцгаадаг. Яагаад гээч? Яагаад гэвэл концерт дээр л мөнгөө олдог байхгүй юу даа. Мөнгө л биш бол яг уран бүтээлч талаасаа хамтран ажилладаг нь тун цөөхөн.

:

- Тэгвэл  хөшигний ард бидний мэдэхгүй олон зүйл өрнөдөг байхнээ? - Яг үнэнийг хэлэхэд хөшигний ард байнгын зөрчилтэй байдаг. Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг. Ийм хар яриа аль ч урлагт хэрэггүй. Яагаад гэвэл урлаг сэтгэхүйгээр амилдаг учраас. Монголд хөдөлмөрлөх хүсэлтэй олон залуус байна л даа. Тэд нар нэг алдана, амжилтанд хүрнэ, ахиад нэг алдана, амжилтанд хүрнэ. Магадгүй тэд найман удаа алдахыг ч үгүйсгэхгүй ш дээ. Ярихад амархан л даа. Гэхдээ америкийг хар л даа. Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ. Олон хүний хамтын ажиллаганы үр дүнд тэр Жастин Бибер ч юм хэн ч юм дээш гарч ирдэг юм. Монголд хэнч  алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л ганцаараа Асашёорү аварга шиг болохыг хүсдэг. Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нэрийг хамгийн урд нь байлгахыг хүсдэг.  Би RokitBay-тай сайн найзууд л даа. Тэр хүмүүсийн яг ийм сэтгэлгээнээс болоод хамтарч уран бүтээл хийхээс зайлс хийдэг юм шиг санагддаг. Тэр залуу “Би юу ч хийсэн болноо. Мөнгө нь чухал биш. Миний мөрөөдөл шүү дээ” гэдэг. Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал урлаг хөгжин дэвшихгүй.

- Монголд дууны инженер мэргэжлийг эзэмшсэн хүн цөөхөн байдаг. Энэхүү мэргэжил их чухал юм шиг санагддаг? - Чухал ш дээ. Дуулж чадахгүй мөртлөө дуу дуулах гээд ирдэг олон хамтлаг дуучид байна. Америкийн хөгжмийн студид хүртэл ашигладаг янз бүрийн эффектүүдийг ашиглан дууг нь засдаг. Дуучин биш хүнийг хүртэл дуучин шиг сонсогдохоор болгож чадах бүх студийн технологиудыг ашигладаг. Нэг хөгийн юмыг хүн сонсож болохуйц болгоно гэдэг мэргэжлийн минь хувьд таашаал өгдөг юм шүү /инээв/. Заримдаа би боддог л доо. Ямар утгагүй цаг үед бид амьдарч байнаа. Бусдад авъястай мэт харагдах атлаа бодит байдал дээрээ авъяас гэх юм байхгүй. Монголын зарим алдартай хуучны хип хоп хамтлагууд хүртэл үглэж чаддаггүй. Хүний үглэснийг сонсоод хоёрдугаар зам дээр нь яг адилхан үглэснийг жинхэнэ хип хоп гэхгүй шүү дээ. Гэсэн атлаа маш их фенүүдтэй. Эхний ирсэн жилээ би их гайхдаг байсан. Их алдартай олон сонсогчидтой, олон жилийн туршлагатай хамтлагууд дуулж, үглэж чадахгүй байсан. Гэхдээ би ажлаа хийх ёстой шүү дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс рүүгээ зөрүүлээд  довтолж чадахгүй. Юуг чадах вэ гэхээр тэд нар луу довтлохгүйгээр тэдний хийж заншсанаас шинэлэг, өөр зүйлийг хийх. Гэхдээ эцсийн эцэст би амьдралд хайртай хүн. Сайхан дуу бичдэг, сайн хөгжим дардаг хүмүүсийг дэмжиж ажиллах их дуртай.

:

- Таны талаар сөрөг бодолтой явдаг хүмүүсийг юу гэж боддог вэ? Монголчууд надад дуртай байна уу үгүй юу гэдэг нь ямар ч хамаа байхгүй. Би ерөөсөө санаа зовдоггүй. Хүмүүс миний талаар янз янзын л зүйл ярьдаг. Замын голд явж байгаад л машиныхаа цонхыг буулгаад л “Гадаад пизда минь. Халтар сармагчин минь. Тогооч” гээд л хэлдэг. Надад энэ нь аягүй инээдтэй санагддаг. Бүр гадуур явж байх үед зарим хүмүүс намайг хуруугаараа заагаад л  “Чи хар пизда минь Монголд ирчихээд, чамд юу хэрэгтэй юм бэ, Санаа авах гээд байгаа юм уу” гэдэг. Тэгэхээр нь би хэлдэг л дээ. “Хүн л бол хүн шүү дээ. Африк байна уу гадаад байна уу ямар ч хамаагүй шүү дээ” гэж. Ингэж хэллээ гээд үнэхээрийн надад нөлөөлдөггүй. Монголчууд намайг таалж байна уу үгүй юу гэдэг нь ямарч хамаагүй. Хамгийн гол нь хүн ямар ч үед хүнлэг чанараа алдаж болохгүй.

:

- Ямарваа нэг урлагт үзэгч сонсогчид их чухал байдаг. Манай орны хувьд цөөхөн хүн амтай болохоор урлагийн хөгжил бусад орныхтой харьцуулахад өөр байдаг байх? - Тиймээ тийм. Би тэгж боддог. хэтэрхий цөөхөн хүн амтай болохоор урлаг хөгжихгүй байна гэж боддог. Монголчууд дэлхийн нийтийн анхаарлыг татах хэрэгтэй. Монголчуудыг хараад байхад тусдаа л байхыг хүсдэг. Хэнээс ч хамааралгүй байхыг хүсдэг. Ертөнц тийм тогтолцоотой биш шүү дээ. “Монголчууд бид л онцгой хүмүүс” гэсэн сэтгэлгээтэй байгаад бусдаас өөрсдийгөө тусгаарлаад байвал надаас 100 дахин чадвартай, 1000 дахин авъяастай хүн Монголд ирэх хүсэлгүй болно. Бүр сүүлдээ монголчууд чинь өөрсдөө өөрийнхөөрөө бүх зүйлээ байлгахыг хүсдэг хүмүүс шүү дээ гээд хэн ч туслах хүсэлгүй болно. Тэгэхээр тийм сэтгэлгээ Монголд хэрэггүй. Хэрвээ өөрсдөө бүхнийг чадна гэж бодож байвал өөрсдийнхөө амьдарч байгаа ертөнцөө сайн таниагүй байна гэж хэлэх байна.

:

- Ам барих талаар юу гэж бодож байна? Ер нь телевизүүд энэ зүйлийг эхлүүлсэн, одоо ч гэсэн байна. Сайн дугаралттай байхыг хүсээд ийм зүйлийг бий болгочихсон. Тэгээд студи дээр очоод дуугаа бичүүлээд яг CD-нээсээ тоглуулж байгаа юм шиг нэвтрүүлэг болон концерт дээр гаргаад байдаг. Бүх л телевизүүдийн дарга нар үүнд буруутай байх. Телевизүүдийн өөрсдийнх нь сайн дуугаралт гаргаж чадахгүй байдлаасаа болоод ийм байдал олон жил үргэлжилсээр. Амьдаараа дуулж чадахуйц сайн дуучдыг ч гэсэн ам бариулж “алж” байна. Монголчуудыг ам барьж байгааг нь мэдэхгүй тэнэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Үгүй. Ам барьж байгааг мэдэж байгаа. Энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Одоо болих хэрэгтэй.

- Яагаад гэнэт явахаар болчихов оо? -Би хувийнхаа амьдралд анхаарч, өөртөө цаг гаргах хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа би эхнэрээ маш их санаж байна. Бид хоёр 2006 онд танилцаад одоо хүртэл хамт байгаа. Манай эхнэр Нью-Йорк хотод амьдарч байгаа. Би эхнэрээсээ маш удаан хол байлаа. Ахиж түүнээсээ хол байхыг хүсэхгүй байна.

:

- Төгсгөлд нь  манай ярилцлагыг уншиж байгаа уншигчидад хандаж юуг хэлэх вэ? -Тайвшир аа. Амьдрал ганц шүү дээ. Энэ ганц амьдралдаа муу энерги түгээгээд л маргалдаад байх нь утгагүй шүү дээ. Сөрөг хандлагаар хүмүүс рүү довтолдог байдалаа болио. Надруу довтлох нь надад нөлөөлдөггүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээний амьдрал үзсэн. Харин хүүхэд залуучууд руу тэгж болохгүй. Битгий залуучуудын баллаад хаячихаа. Явах гээд надад олон мэдрэмжүүд давхцаад байна л даа. Гэхдээ миний өөрөө ч ойлгохгүй байгаа юм нь юу юунаас илүү уур л их мэдрэгдэж байна.Чадах чинээгээрээ хүмүүст тусалж чадаагүй учраас магадгүй би өөрөө өөртөө уурлаж байж ч болох юм. Сайн мэдэхгүй юм даа. Миний амьдралын томоохон шилжилтын үе дээрээ ирчихээд байгаагаас тэр юм болов уу даа.

:

- Бидний урилгыг хүлээн сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа

www.xyyp.mn сайтын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unshigch bna:
magadgui urlagiinhand l handaj heden ug helsen bololtoi. ghdee ragu chamaai mongolchuud, bas chinii haraagaad bgaa nuhduud chn hichneen jil tejeew. bayarlalaa gj heleh bsn yumdaa chi
2013-12-10
unshigch bna:
magadgui urlagiinhand l handaj heden ug helsen bololtoi. ghdee ragu chamaai mongolchuud, bas chinii haraagaad bgaa nuhduud chn hichneen jil tejeew. bayarlalaa gj heleh bsn yumdaa chi
2013-12-10
unshigch bna:
magadgui urlagiinhand l handaj heden ug helsen bololtoi. ghdee ragu chamaai mongolchuud, bas chinii haraagaad bgaa nuhduud chn hichneen jil tejeew. bayarlalaa gj heleh bsn yumdaa chi
2013-12-10
unshigch bna:
magadgui urlagiinhand l handaj heden ug helsen bololtoi. ghdee ragu chamaai mongolchuud, bas chinii haraagaad bgaa nuhduud chn hichneen jil tejeew. bayarlalaa gj heleh bsn yumdaa chi
2013-12-10
unshigch:
монголд хэнч алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. бүгд л ганцаараа асашёорү аварга шиг болохыг хүсдэг. өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй.
2013-12-01
sons malnuudaa:
anhnaasaa ene hun ooroo buruu gazaraa ircheed ymar mongol hollywood bish unen gevel yg tas chadvartai duuchid garch irehgui dandaa l huulbarlasan sarmagchinguud baigaa yumchin yaj ter deer baigaa akuuluudaa guit*vdee ugaasaa suuld garch irj baigaa zaluu uran buteeljidchin hogiin yum hiiged baigaa bolhoor ragu tarhin dotoroo toortson deer baigaa humuusruu buruu ogohiin erun ted nar yaj haaj bogood bgan duulval alna geed helchee yu joohon chanartai yum gargaval ayaandaa deer baigaa humuusees yalgarchin mongoliin urlagiig sonsoj baigaa humuus ard tumen oorsdoo bolhoos ter ariunaa saraa entr ene duug yvuulj bolohgui ter duug yvuul gesen yum heleegui biz de deer setgegdel bichsen humuus unen duuppppp yumaa chavaas oyunii hoosrol gedegchin ene dee]
2013-11-30
sons malnuudaa:
anhnaasaa ene hun ooroo buruu gazaraa ircheed ymar mongol hollywood bish unen gevel yg tas chadvartai duuchid garch irehgui dandaa l huulbarlasan sarmagchinguud baigaa yumchin yaj ter deer baigaa akuuluudaa guit*vdee ugaasaa suuld garch irj baigaa zaluu uran buteeljidchin hogiin yum hiiged baigaa bolhoor ragu tarhin dotoroo toortson deer baigaa humuusruu buruu ogohiin erun ted nar yaj haaj bogood bgan duulval alna geed helchee yu joohon chanartai yum gargaval ayaandaa deer baigaa humuusees yalgarchin mongoliin urlagiig sonsoj baigaa humuus ard tumen oorsdoo bolhoos ter ariunaa saraa entr ene duug yvuulj bolohgui ter duug yvuul gesen yum heleegui biz de deer setgegdel bichsen humuus unen duuppppp yumaa chavaas oyunii hoosrol gedegchin ene dee]
2013-11-30
ragu d :
ta bol mongoliin urlagt tomoohon alham hugjil avchirsan hun. hairlaj hundelj yavdag shu. az jargaliig husyee. bidniig uuchlaarai.
2013-11-30
zochin:
ubs-eer gardag nevtruulgeer ragugiin shuumjlel hamgiin boditoi ni bsan shuu.tand amjilt husie. manai teneg buduuleg zarim zaluuchuudig toohgui baidag chin zuv. tiim yariatai zaluus uursdoosoo icheesei.
2013-11-30
zochin:
sdfsd gesen nertei deer bichsen *a-nuudaas bolood mongol hugjihgui baigaa yum daa. ene chin l erguu mongol setgelgee baihgui yu. ragu-d bayarlalaa. zugeer l chin uneniig heljee!
2013-11-30
kkkkk:
*****xx
2013-11-30
zalhuu zaluu ue-ees yu ch goridood nemergui:
ariunaa, saraa, hurd, haranga odoo taiznaasaa buuh bolson. getel tednii hemjeenii zaluus araaas n garch irehgui bolohoor ene hed n guriigeed l emee ovoo bolchood baij l bna.yadaj zaluuchuud uursduu hugjimuu toglood, shulegee bicheed aya zohiodog bol hurd harangiig tertee tergui shahna. daanch zaluuchuud n ahmad ner hundtei negnii numur nuulugt naiddag archaagui zalhuu bolohoor ene emee uvuu nar n peediihgui yah yum be.
2013-11-30
unen:
good luck, ragu. thank you.
2013-11-30
jojo:
uurlaj buhimdaj haraagad bga ene humuus barag l mongoliin maani heden setgetsiin oorchlolttei heseg garuud ni l gd oilgochih! urlagiig oilgohgui bj boloh ch ydaj naad haritsagaa....... ongotei bnu ongogui bnu ta nart ymar hamaa bnaa! heterhii hereg durtai humuus ymda! iim baihad yaj hogjino dewshinede!!!! jaahan humuujiltei biye barij suraach de zaluus min!!!
2013-11-30
mjacool:
uneheer manai mongolchuud vnen gedeg zuild itgehee bolison bna bvh zvil hudlaa gegedt nuruugaa awsan mori shig l bna. bvh zvil untaj sereed ogloonii nariig tsonhoo tomoos tom ongoilgood harj bgaa shig tiim boditoi helsen bna. bi ene hvn haraagaad bgaa hvmvvsiig oilgohgui bna. ta nar shig iim teneg yumnuudaas bolood neg vhriin dorgihoor myngan vhriin vher dorgij minii mongolchuud muu neer awch bna bitgii iim vnen helsen hvnd vher oshootei setgelgeetei baildaa
2013-11-30
yu we:
unenshde yg zow shudraga helj bn
2013-11-29
зочин:
яг үнэн нүүр царайгаа олж харлаа үнэн ш тээ бүү эмзэглэ гадаад хүмүүсийн ганц үнэн юм үнэнч зан чанар байдаг
2013-11-29
aaaaa:
hugshin kulkaz nariig zailuulwal taarna
2013-11-29
ee dee:
mania hugshin duuchid huuchin motocikle shig duugardag bolsonoo oilgodoggui yum bolov uu
2013-11-29
ugui ee bod:
тийм бас үгүй сайн тунгаа. мr. ragu зөб л дүгнэсэн.манай урлагийнхан нас 30 гарсан бол тайзнаас буух хэрэгтэй. поп урлаг бол залуусийн урлаг ! mr, ragu thank you so much! you have produced o lot of sound for mongolian new-music-band. good luck you!
2013-11-29
hulguu.:
ochij ochij ene haltar nuhruur ingej helvvlj baidag manai rok popiinhon ene chin zvgeer l haltar guilgachin mongol chuudiin shawhruund tsadaj dee
2013-11-29
hello:
manai zarim mongolchud haishain delhii dr amidarj bga shd gantshan mgl bdg ym shig busad ornii hvmvs mgl d ireheer ene ragu ch bish busdiig ni ch gesen vzen ydah ym chamig ter hvmvsiig uursdiig n gadad tegj ylgawaralahuin bol yah we ergvv setgehvinesee saltsgaamar bna. uursduu oligtoi ym hj chadku bj danda hvn shvvmjilj dongosj bdg. haraal id gj
2013-11-29
hiхш:
ямар хуцдаг * вэ энэ чинь одоо
2013-11-29
hiхш:
ямар хуцдаг * вэ энэ чинь одоо
2013-11-29
tuya:
hi. ragu. manaihniig uuchlaarai. manaihaan naana chini hun chanar yarigdaad baina. oilgoj baina uu. huniig ingej doromjloh erh baina uu.
2013-11-29
mongol:
amjilt husiye. nudend dulaahan hun shuu
2013-11-29
zochin:
mongol hunii aranshing ter tusmaa uursdiigee od gej bodson orilj hashgirch deer ni bur ungu aldaj duuldag zavaan urlagiin yanhanuud mini uhaarch uursduusuu ichij yavaach e. bi jiriin emch hun mash saihan yaria bn. tand bolon tanai ger buld ene horvoogiin sain saihan buhniig husie.
2013-11-29
uher mongolin ur sad:
ragu sain saihanig husie mongol hataniga hairlaj halamjilj yvaarai uher mongol erchuud hairaar dutaaj gunduu yvuulaj bsan ym shu 1 oldoh amidrala hair aj jargalaar duuren yvaarai amjilt mongolin urlagt baga ch gesen gerel gege avchirsan shu
2013-11-29
zochin:
sain hvn bn amjilt hvsii dahin irj zunduu ihiig hiigeerei
2013-11-29
orgil:
taiwshirdaa mongolchuud mini bitgii iim nowshiin yum uzeegui bgaach har aristyan gene ene deerh komunnistiig ih sain oilgodog bololtoi zugeer malaa mallad sumiinhaa tuwuus holdolgui ysaa tawih sonirhol ih bnada chamd
2013-11-29
unen:
unenshtee manaihan hugshin dagznuud tetgevertee garahgui * tsarailaad l baigaad bdg sht. ali ch shat, ali ch ursgald.
2013-11-29
иргэн:
энэ өнгөт аристан юу яриад байгааг ойлгохгүй байна,энэ хүн явж л байна виз дээ,миний хувьд урлагын талаар муу мэдлэгтэй гэхдээ энэ хүн чинь монгол биш,тийм болохоор монгол урлаг гэдэг ойлголт өөр шүү дээ, энэ хүн өөрийнхөөрөө л ойлгоод тэр коммунист,фашист гэдгээ өөрөө мэдэж байгаа юм уу ? даа,яахав хөндлөнгийн шүүмжлэл байх л ёстой гэхдээ биднийг гадны хэн дуртай нь янз бүрийн асуудал,сэдвээр гоочлоод байх нь ятар байдаг юм бол,тэр 50 наснаас дээш гэж ухнааг,сосорбурам нарыг хэлээд байгаа юм бол уу?
2013-11-29
zochin:
mongoliin urlagiig yag l unen boditoor n helsen ba uneniig helehed yag iim dur turh bg sh dee duu dhuleg bichdeg tomchuud n dunguj garch irj baa zaluuchuudiig hervee ingel bi chamd duugaa ogno hervee zuvchuuruhgui bol ogohgui ch gedeg yum uu baritsaand oruulj daramtalj mungu oldog heregsel bolgochihson n unen shuu dee ihenh zaluuchuud n ma barij duuldag sh dee kkkk icheecheeee odoo naadahaa bolij uz ragu unen l helj ba yund durgui hureed baigaa yum am barij duuldag humuus n durgui n hureed doromjlood baigaa yum uuu mongoliin urlag shavar shavhaitai zuurald j deeee
2013-11-29
зочин:
рагу гэж нөхөр яваал биз муулаад яах юм бэ монгол хүн уужуу дотортой ухаантай улс шүү дээ хэн нэгийг муулаад ядарнуу гэхээс тайвширахгүй шүү дээ
2013-11-29
баярлалаа:
монголчууд бид хөндлөнгийн хүнээр муугаа хэлүүлэх дургүй, тиймээс ч хэн ч бидэнд энэ тухай шууд хэлдэггүй. хоорондоо ч тийм байдаг биз дээ. энэ хүн үнэнийг л хэлж байна. бид эндээс жоохон ч гэсэн ухаарах л хэрэгтэй боловуу. гадны хүмүүс биднийг худлаа магтан тэнэгтүүлж эх орныг минь хөрснөөс нь сэндийчиж байхад юу ч хэлж чаддагүй шүү дээ. хүний үгийг сонсож сураагүй нь бидний буруу гэж бодож байна. рагу гэдэг хүнийг миний хувьд харин ч шударга зөв бодолтой хүн юм боловуу гэж дүгнэдэг. зүгээр нэг хэдхэн хоногоор аяллаар ирсэн жуулчдаас наадмын талбай дээрээс сэтгүүлчид нь монголчууд бид нар ямар байна гэж асуугаад баахан хэрэгтэй хэрэггүй тэнэг магтаалууд сонсчоод тв-үүдээр цацаад байдгаас хавьгүй дээр юм болов уу даа энэ хүнийг бид дүгнэх биш энэ хүний хөндлөнгөөс төрсөн сэтгэгдлээс өөрсдийгөө дүгнэж бодох л хэрэгтэй байх. тэгэж байж л бид хөгжинө
2013-11-29
irgen:
bold ene zaluug meregjliig n ashiglah gej mongold avchraad uurtuu heregtei zuilee avchaad adag suuld n ingeed yavuulj baigaa n haramsaltai l ba zuv zuitei yaraltslaga ba manai zaluuchuud soelgui buduuleg yamarhuu zan avirtaig n unen l helsen ba daaa huniig bas arai tegj doromjilj bolohgui ee denduu buduuleg n unen sh dee odoo tsagiin zakuuchuudad huviin soel gej estoi éé shuu dee yana daaa tsag ueteigee zoh amidraacheee zaluuchuudaaaaaaaa
2013-11-29
ehkee:
рагу чамайг ойлгоогүй монголчуудынхаа өмнөөс уучлалт гуйя. монголын хөгжмийн урлагт болон миний мэдэхгүй олон зүйлд оруулсан гавъяа зүтгэлд тань талархлаа. хэнийг ч үл гадуурхан бие биенээ хайрлаж амьдарцгаая л даа монголчуудаа. хэн нэгний зүрх сэтгэл рүү өнгийж хараагүй байж гаднаас нь хараад бусдыг болчимгүй үгээрээ дайрахаа болиоч дээ. рагу хайртай эхнэртэйгээ хайр, аз жаргалын дээдийг эдлэн сэтгэлийн амар амгаланд умбан сайхан амьдраарай. цаашдын чинь ажил амьдралыг цаг үргэлж бурхан ивээг. баярлалаа.
2013-11-29
2 laa hojiy:
2laa hojiy
2013-11-29
dsfdfasd:
"эхэнэрээ их санаж байна" ха ха ха, чамд тэр хар арьстай боов хөхөх дуртай хагас монгол авгайгаас өөр олдох юм хорвоо дээр байхгүй за!!!!!!! наад лаларын хормойн донтой авгайгаа аваад зайл! хар энтхэгүүд бол баруунд, амэрикт, сингпурт хаа л бол хаа сармагчин гэж тооцогддог юм. чи бол монголд ч хаа ч сармагчин. юу үнэн тэр үнэн!! наад хормойн донтой авгайгаа аваад цааш яв, ахиж монголын хилээр та 2 бүү алх!! dsf
2013-11-29
urlag:
odoo l chamaig hen gedgiig chin oilgoj bna.ene odoo mongold yu hiij bgan bol gej boddog bailaa.ergej ireed bugdiig shinchleerei amjilt
2013-11-29
sdfsd:
засссс яршиг, нээд боол гаралтай ниггерээ зайлуулаачэээ!! сингад боол болж ирэн чихэрийн нишингэд ажиллаж байсан шүү дээ наадах чин??? юм үзээгүй, гуйлгачин заяатай монголчууддаа л наадаха чинь од байх, сингагийн хужаа нар наад хар энэтхэгийг чинь өчүүхэн ч тоодоггүй юм за. тэр авгай нь гэж нэг хар арьстны боов хөхөх бөөн хүсэлтэй, нигэрээс өөр юм тэр авгайг тоох монгол хүн ч байхгүй за.. монгол л биш бол ниггэр ч яахав гээд нигэр дээр л сонголт нь буусан авгай гэсэн. яваг яваг, наад харь арьсан боолтой нь цуг явуулаад ахиж монголын хилээр бүү давуул тэр авгайг. рагу одоо зайл, монголчууд чамайг зөндөө тэжээлээ, чи одоо тэр нишингэдээ очиж боолынхоо ажлыг хий. үхэр монголчууд чамд одоо хэрэггүй!!
2013-11-29
jilo:
unen gedeg bol hezeed unen shuu dee.......ragud bayarlalaa.
2013-11-29
талархагч:
чам шиг хүмүүс монголд маань амьдарч орчиноо гэрэлтүүлж гийгүүлж байдаг нь ардчиллын ач буян юм даа. аян замдаа сайн яваарай.
2013-11-29
kalki:
uneniig helj. uhaantai l hun baina yariltslagaas n harahad
2013-11-29