Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчтэй миний хэлснийг харгалдуулаад хэрэггүй

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд Нээлттэй, ухаалаг төр рүү хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл хийсэн. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.

6

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Боловсон хүчний чадварыг хэрхэн бэхжүүлж байна вэ? Төрийн албан хаагчдыг хэдэн хувиар нэмэгдүүлээд байна. Хийгдсэн ажлын үр дүнгээ тодорхойлохгүй юу?

-Хийсэн ажлын үр гарч байгаа ч чамлалтай. Тухайлбар ТҮЦ машин тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Хүнд суртал, цагийг хэмнэж байгаа нь иргэдэд л үлдэж байгаа. Манай төрийн албан хаагчид эндээс олон зүйлд дүгнэлт хийж байгаа байх. Үйлчилгээ цахимжаад ирэхээр орон тоог цөөл гэх ойлголт байна. Гэхдээ орон тоог халах асуудал яригдаагүй. Мэдээж ТҮЦ машин тавьчихаар тэнд тодорхойлолт бичих ажилтан хэрэггүй болж байгаа. Тиймээс ажлын үр дүнг дээшлүүлэх хэрэгтэй. Дээрх ажлуудыг хийснээр иргэдийнхээ цаг завыг их хэмнэж байгаа. Засгийн газар орон тоо нэмээгүй. Орон тоо нэмэгдсэн нэг үндэслэл нь хуулиар батлагдсантай холбоотой. Тухайлбал Боомтын хуулийг батлахдаа орон тоо нэмэхгүйгээр батлах хэрэгтэй л дээ, УИХ.  сургууль, цэцэрлэг барихад орон тоо нэмэгдэхээс аргагүй асуудал үүсдэг.

6

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Ухаалаг төртэй хийж байгаа ажлуудыг сонслоо. УИХ-ын гишүүд ихэнх нь Засгийн газрын гишүүд болж парламентын хяналтгүй байна. Төрийн алба данхайж, хувийн хэвшлийн ажил руу хутгалдан орж байна. Энэ чиглэлээр ажил хийх үү?

-Төрийн албыг Засгийн газрын зүгээс нэмэгдүүлээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй миний хэлж байгааг харгалдуулаад хэрэггүй. Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төр рүү гэдэг хэлэлцүүлгийг хийсэн. Үр дүнтэй болсон. Ерөнхийлөгчийн хэлсэн санааг дэмжиж, УИХ-ын гишүүдтэй саналаа хуваалцахаа хэлсэн.  Хүн халах гээгүй, бас авах гээгүй. Нефтийн компанийн хүмүүс төр оролцож байна гээд яриад байна. Төр үүнд оролцоно. Зохицуулалт хэрэгтэй. Бензин, шатахууныг нэмэгдүүлэх, улстөржүүлэх гэдэг. Үүнд хяналт, зохицуулалт хийнэ.

6

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Холбоо харилцааны ажил сайн явагдаж байгаа юм байна. Гэхдээ энэ ажил хийгдэхийн сацуу хөдөө орон нутаг, гадаад дипломатуудын цахим хурал сайн байгаа гэж хэмнэлт хэллээ. Харин дарга нар гадаадад их явж байгаа нь хэмнэлтийг үгүй хийгээд байгаа юм биш биз.

-Орон нутгийн хүмүүс гадаадад их яваад байгаа бол ил тод хэлэх хэрэгтэй. Аймаг орон нутгийн хүмүүс хаана явж байгааг хянах боломжгүй. Тодорхойгүй зүйл дээр хариулт хэлэх боломжгүй.

5

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монголын төр ухаантай байх асуудал бий болсон. Ерөнхий сайд агентлагуудын хийх ажлыг хэлж, үүнийгээ ухаалаг төр гэж байна. Бид ухаалаг бус алхам хийсэн болохоор өнөөдрийн дүр төрх үүдээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн дэлхийн хэмжээнд макро харах хэрэгтэй. Оношоо зөв тогтоож эмчилгээ хийхгүй бол цаг алдаж байна.

-Ер нь дэг иргэдэд хүрч байгаа үйлчилгээ хэрхэн ухаалаг байхыг ярьж байна. Би хариулъя. Хүнээс асуулт асуучихаад сонин уншаад суучихаар би хариулахгүй.

6

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн сэдвээр олонх цөөнх гэхгүй тодорхой ажил хийх шаардлагатай. Хамгийн нэгдүгээр данхайсан төрийн тогтолцоог цааш нэмэхгүй байх хэрэгтэй. Энэ жил 300 гаруй орон тоог хуулийн дагуу нэмлээ гэж Улаан хэлсэн. Хэрвээ хуулийн дагуу нэмээд байгаа юм бол хуулиар хасч болно шүү дээ. Хэрвээ орон тоог нэмэгдүүлэхгүй байх хууль гаргаад ирвэл би дэмжинэ. Замын цагдаагийн бэлэн  бус торгуулийг хэзээнээс хэрэгжүүлэх юм бэ?

-Замын цагдаагийн бэлэн тус торгуулийн системийг 12 дугаар сарын нэгнээс Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгөөс 1,8 тэрбум төгрөг гаргаж замын цагдаагийн тоног төхөөрөмжийг шийдсэн юм.

5

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Төрийн үйлчилгээ түгжрэлгүй болж байгаад баяртай байна. Ард иргэдийн зүгээс хүсч байгаа эрүүл мэнд салбарын түгжигдсэн барилга байшингуудаа яах вэ? Боловсролын салбарыг хэрхэн чанаржуулах бол?

БШУ-ны сайд Л.Гантөмөр:

-Боловсролгүй хүмүүс мөнгө олох боломжийг үгүй хийж байна. Нэг хэсэг мөнгөтэй хүн боловсролтой болно гэж ярьж байсан юм билээ. Харин одоо боловсролтой хүн л мөнгө олно. Тийм учраас боловсролын чанар их анхаарч байгаа. Сургуулийн бие даасан байдлыг анхаарч байна. Дээд боловсролыг чанаржуулахад их анхаарч байгаа. Бүтцээ томруулж, хөрвөдөг чадвартай болгох хэрэгтэй. Хүнд юм тулган хүлээлгэхийг илүү анхаарчээ. Харин өнөөгийн залуус сонирхсон зүйлээ сурахыг чухалчилжээ. Дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн оролцоог бий болгож байгаа юм.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

surguuli:
surguuli, tsetserleg , emneleg nemegdej barigdahleer tend ajillah bagsh, emch nariin oron too negdeh ni zuv biz dee, bagshgui surguuli, tsetserleg iin banishing, emch, suvilegchgui emnelegiin baishin barih geegui ym bgaa biz dee. tednii tsalingii chin tur olgoj ard tumend uilchilgee ni hurdeg gedegiig man- nuhduud meddeg l bmaar ym.
2013-11-30
888888:
oron too oron nutagt huuliin daguu nemegdeed bgaa zuil alga bn shdee. deeree tom doroo jijig butets bnaa.
2013-11-30
багш:
лу.гантөмөр боловсролтой хүн л мөнгө олно гэж хэлжээ. гэтэл салбарт чинь боловсрол олох гэж зүтгэж байгаа дунд дээд сургуулиудын охид хөвгүүд боловсрол /орчин үеийн шаардлагын түвшин / олж авах ямарч найдлага алга даа. тэд чинь зүгээр л гэрчилгээ, дипломтонгууд л болж байна.
2013-11-30
zochin:
manai said mundag l ajillaj baigaashd‘
2013-11-30
дарга нар:
дарга нар гадаадад их явж байна гэхэд өөдөөс нь орон нутгийн хүмүүс гадаадад их явж байгаа бол надад хэл ч гэх шиг хадуураад явчих юм даа
2013-11-29
даагаа :
ан орон тоог үнэхээр их нэмэгдүүлж байгаа. төрийн зардал маш их, төүг-ууд урьд өмнө байгаагүй ихээр нэмэгдлээ. тэгээд бүх юмыг хянах хувь авах ажлыг төүг хийдэг болоод байгааг анхаарна уу.
2013-11-29
самбуу /ахмад/:
би ардын намын хүн гэхдээ энэ шинчлэлийн засгийн газраас авч явуулж байгаа энэ ухаалаг цахим машиныг маш их таашааж байнаа. энэ сайхан санаачлагыг үгүйсгэж улс төржиж байгаа манай намын гишүүд өөрсдийгөө л доош нь хийж тэнэгээ харуулж байгаа нь харамсалтай санагдлаа.
2013-11-29
turiin *:
ta yum yarial bhin
2013-11-29