Элчин сайдын яам халдлагад өртжээ
Сирийн нийслэл Дамаск дахь ОХУ-ын Элчин сайдын яам минометын суманд өртсөн тухай оросын хэвлэлүүд мэдээлжээ. Москва энэ явдлыг теракт гэж нэрлэсэн байна. Элчин сайдын яамны төлөөлөгч “ОХУ-ын дипломат корпус минометын буудлагад өртсөн. Нэг тэсрэх бөмбөг Элчин сайдын яамны хашаан дотор унасан. Үүнээс болж Сирийн хамгаалалтын албаны есөн хүн өртөж нэг хүн нас барсан” хэмээн мэдэгджээ.Дипломат корпусынхан бэртэж гэмтээгүй барилга байшин бусад эд материалын хохирол учирсан гэж РИА-Новости мэдээлэв.
Москва болсон явдлыг теракт хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд “Сүүлийн үед минометын буудлага Дамаскийн төв тэр тусмаа Оросын дипломат корпусыг онилж байна. Энэхүү актыг өөгшүүлэн дэмжиж байгаа хүмүүс хариугаа хүртэх ёстой” гэжээ.
Сирийн дотоод дахь зөрчил 2011 оны гуравдугаар сараас эхэлж 2,5 жилийн хугацаанд 100 гаруй мянган хүний амь насанд хүрээд байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ