Хөвсгөлийн шилдгүүд нийслэлд тодорно

img

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг оны шилдгүүдийг тодруулдаг “Хөх сувд” наадам ирэх 12 сарын 13-нд Улаанбаатар хотноо болох аж. Уг наадмаар Хөвсгөлчүүд салбар салбарынхаа 2013 оны шилдэгүүдийг тодруулах аж

Тус наадмийг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл сумдын нутгийн зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулах бөгөөд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга “Энсада Трактон” ХХК-ийн захирал Э.Болдсайхан нар оролцох ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөвсгөл:
яагаад заавал нийслэлд тэгж үрлэгэ гаргах хэрэг юу байна харин орон нутагтаа тодруулаад нутгийн иргэддээ сурталчилсан нь дээр биш үү
2013-11-29