Асгатын мөнгөний ордыг түшиглэж хамтарсан компани байгуулна

img

 

Монгол, Оросын Засгийн газрын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техник хамтын ажиллагааны 17 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Москва хотноо болсон.

Энэ үеэр Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын шинэ компани байгуулж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хоёр тал тохиролцов. Мөн  түлш эрчим хүчний салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал хийх талаар хэлэлцэн тохирч, Түлш Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд А.Б.Яновский нар баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн дэд бүтэц, барилгын салбарт Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамыг барьж байгуулахад хамтран ажиллах тал дээр хоёр тал санал нэгдсэн байна.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyu:
лицензний наймаачин хятад нөхд v vдийн гар хөл болсон, хөшөөтийг хууль бусаар авсан “монэко” компаний захирлаар ажиллаж байсан, одоо төв аймгийн баянжаргалан сумын нутагт орших хөмөөлт, баянжаргалангийн шатдаг занарын- 4.0 тэрбум тонны, х vрэн н v vрсний 2.0 тэрбум тонны нөөцтэй ордуудын лицензийг хууль бусаар эзэмшиж байгаа “коммонмакс” компаний захирал өвөр монгол нацагдорж гэгч этгээдийг шалгах хэрэгтэй. оргон зайлдаг авьяастай гар даа
2013-11-29