Тариалангийн иргэд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нартай тэмцэнэ

img

 УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийн Тариалан сумын ард иргэд Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Тус тойрогт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг сонгуулийг хуулийг зөрчин хууль бусаар ялалт байгуулсан гэж тэдгээр иргэн үзэж байгаа юм.

6

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшсэн МАН-ын хоёр гишүүн сонгогчдод мөнгө тараасан гэдгийг сонгогчид Увс аймгийн сонгуулийн 15 дугаар хороонд мэдэгдэж, бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулан, гурван шатны шүүх хурлаар орж дээрх хоёр нэр дэвшигч хууль зөрчсөн болохыг тогтоосон. Тэгвэл шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслэж, сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчээс мөнгө авснаа шударгаар мэдэгдсэн Тариалан сумын 13 иргэнд тус бүр нэг сая төгрөгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос төлөөлөл очин өнгөрсөн тавдугаар сард гардуулж өгчээ.

5

Өнөөдөр дээрх 13 иргэний төлөөлөл болж, долоон малчин сумын Засаг дарга С.Цолмонгийн хамт иржээ. Тэд “Хүмүүс биднийг нэг сая төгрөгийн төлөө нэр дэвшигчдээс мөнгө авснаа илчилсэн гэж ойлгож байна. Гэвч бид тэгээгүй, хэрэв тэгж бодсон бол өдийд сая төгрөг авчихаад чимээгүй байх байсан.  Одоо үед манай улсад мөнгөтэй хүн бүгдийг дийлдэг болжээ. Бид үүний эсрэг, шударга Төр засаг, шударга гишүүдтэй болохын төлөө тэмцэж байна. Бохир мөнгө биш шударга ёс хэрэгтэй. Малын буянтай бид энэ нэг сая төгрөгөөр дутахгүй. Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлэхээр очихдоо хүлээж авах хүн байвал энэ мөнгийг нь аваачиж өгнө /бүгд өврөөсөө боодолтой мөнгө гаргаж үзүүлэв/” гэж ярьсан.

6

М.Нүүдэл: Авах хүн байвал сая төгрөгийг нь өгнө  

6

Тариалан сумын малчин М.Нүүдэлээс сонгуулийн үеэр хэрхэн 100 мянган төгрөг авсныг нь тодрууллаа.

5

-Та 100 мянган төгрөгийг авсан юм байна. Гэрийг нь түрээслэх, шат авах зэрэг шалтгаанаар иргэдэд мөнгө тарааж байсан гэж ярилаа. Танд хэрхэн өгөв?

-Нэг өдөр манай хамаатны хүн, нэг танихгүй хүнтэй хамт ирээд “За миний дүү Чойжилсүрэнд саналаа өгөөрэй. Ах нь энэ хүнийг дэмжиж явдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ч аман дээрээ “за” л гэсэн. Гэхдээ мэдээж, өөрийн дэмждэг, итгэлтэй хүндээ саналаа өгөлгүй яахав. Тэр үед манайд олон хүмүүс байсан болохоор намайг гадаа дуудаад “Чойжилсүрэнд саналаа өгөөрэй” гээд 20 мянгатын дэвсгэрт өгсөн. Би цааргалсан боловч яалт ч үгүй авсан. Тэр танихгүй хүн нь нэр дэвшигчийн шадар туслах нь байсан юм шиг байна лээ. Тэгээд орой хөгшнөө малаас ирэхээр хэлтэл хэлж мэдэгдэх ёстой газар нь хэлж, буцааж өгсөн дээр байх гэж байсан. Харин тэр мөнгөө аймгийн төв орох залуучуудад тараасан байснаар тэд аймгийн сонгуулын хороонд мэдэгдсэн. Тэгээд мэдэгдье гэж байсан бид бас хэлсэн дээ.

5

-Үүнийг илчилсэн 13 хүн байдаг гэсэн. Энд хэд нь байна?

-Тийм хэлсэн нь 13 хүн байдаг. Илчлээгүй зөндөө хүн байгаа. Бид долуулаа ирсэн. Манай нутагт цас ихтэй өвөлжилт хэцүүхэн л байна. Манайх л гэхэд өвөлжөөндөө бууж амжаагүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийг хүлээвэл мөдгүй санагдаад ингээд явж байна. Эхний ээлжид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж байна гээд нэг сая төгрөг өгөхөөр нь дараагийн арга хэмжээгээ авч шударга бусаар УИХ-ын гишүүн болсон хоёр хүнийг буулгахыг хүлээж байлаа. Гэвч жил гаруй хугацаа өнгөрхөд байдал хэвээрээ. Бид шударга бусаар сонгогдсон төлөөлөлийг эсэргүүцэж байна.

5

-Та нар одоо шаардлагаа хүргүүлэхдээ, мөнгөө буцааж өгөх үү?

-Хэрэв хүлээж авах хүн байвал өгнө. Одоо бэлэн байна.

4

-Та нарын зардлыг хаанаас гаргасан бэ. Ямар унаагаар ирсэн?

- Бид өөрсдөө гаргасан. Энэ шударга бус явдлыг шийдвэрлүүлэхийн тулд 1500 км газраас өвлийн хүйтэн, малчдын их ажлын цагаар ирж байна. Онгоцоор ирсэн.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tarhnii doroitoltoi humuusee ta nar:
yooyo ene setgegdel bichigch archaagui yumnuud ta nar shig yumnuud baihaar ene uls yaj hugjih ve. zuv zuiliin tuluu temtsej bgaa humuusiig demjij giiguulehgui ch yadaj eldev ner hoch ugch doromjlohoo bolimoor yum. mungu taraasan ni unen sh dee. mungu taraagaad huuli zurchsun baihad buruu l baij taaraa sh dee. ta nar muusain hoolnii savnuud uchriig ni olj hutsatsgaa.
2013-11-30
nyamkhuu:
bi bukh zarliig hi daaj avchirsan yam. bi uikh-d suuj yzmeer baina. boldoggyi yam uu
2013-11-30
unen:
ene malnuudiin ub ireh zardliig ni yadaj hen tulj bgaa yum bol
2013-11-29
shudraga gar:
hezeedee iin shudraga bolchoov ee.ene uvsiinhan chine hel n hudulbul hudlaa yarina gar n hudulbul hulgai hiine.hul n hudulbul hil davaad yavchihdag uls shuu dee
2013-11-29
mgl halh:
ene halh gesen nertei teneg novsh yah gej tenegee gaihuulj yum bichdeg bnaa.bi ch halh hyn.chi harin hutsnaas teneg durak bna.ene hymyysiin zuv.chi bol bushuuhan avaad zailanda.demjinee ene hymyysiig. yneher mungu taraasan yum bol choi hyrlee 2iig tat.choi gej mogoi alahad modnii modnii nemergyi 1 yum zai ezleed suuj l bdag sh de.
2013-11-29
halh:
ene heden baga yastanguud uvul bolj bhad yasan zavtai humuus vee.jalgandaa bagtahaa baigaa yu uls turd hoshuu nemerleed l.ta nar bugd ajil hazgai heltenguud mongol helnii mohoo hutganuud
2013-11-29
аан бас:
шууд л бэлэн мөнгө өгнө гэхээр тухайн үедээ яах гэж авсан юм одоо ямар эх үүсвэрээс энэ мөнгийг шууд өгөх гэж байна шалгах л асуудал байна даа онигоо ч болох юмаа
2013-11-29
хошин шог:
2 жилийн дараа өгч байгаа болохоор овоо эргэлдүүлж ашиг олж, одоо анаас өөр энэ асуудалд анхаарал тавиал оюундарь нь боож үхчих гээд байгаа болохоос өөр анхаарсан хүн ч алга тэхээр эднээс бүүр ахиу мөнгө аваагүй гэж хэн хэлэх юм тэр холоос гоёлоо өмсөж ирээд хэвлэлийн хурал хийж байна гэхээр нэг л үнэмшилгүй жүжиг болчоод байна тараахдаа тулбал өвөрхангайд мөнгө архи тараасан 2 нь хулгайн замаар гишүүн болчоод тарвалзаж л байна хорвоо гэж мөн ч их юм даахийм даа хөөрхий
2013-11-29
zozin:
ezsiin shiidver ni garaad gem buruugui ni togtoogdson gee biz dee uvsiin olon myngan irgediig 14 hun tuluulj baigaa ni iineedtei z yum shig.songuuliar ulsiin hemjeend barag hamgiin olon sanal avsan humuustei ingej temzeed yahav dee .uvsiin olom myngan irgediig dorkmjilj baigaa yum uu edgeer humuusiig hen turharaad bn aa.
2013-11-29
kkkk:
iim hahir tsagaar ingej yawah ni enhbayryg sulluulahaar uilaad hewtej bsan awgai nartai adil bn gehdee choijoo hurlee 2 bol yaltchgui mongo taraasan ldaa butsaaj tatagdah bh hohino
2013-11-29
unen bol ch ed buuj uguhgui:
choijilsurengiin ulsuud tarialangiinaniig hoton moton geed neleen doromjilson gej sonsogdoh yum.unen bol ch ed buuj uguhgui
2013-11-29
kazakuudad:
ene muusain kazakuud boliosoi. hun burees mungu avaad zavaaaraad.
2013-11-29
bid nar:
*l xudlaa ed nar ayagyi bol nogooduul n 10sayiig ogno gej xelee biz ali ch tal n ter bugd xudal unendee ene songuuliin margaanaas zalxaj bn
2013-11-29
medehgui:
tegeed ter hoyoriigoo butsaagaad tatchihaach de. teglee geed yamar devshil garahiin. ter hoyor ni ch bas bayan targan ulsuud ogtsorcheech dee. ayagui bol dorduulna daa
2013-11-29
зочин:
ийм л шудрага болчихсон гэж итгэхгүй байна. намын дарга нар айлд хонож байна гэх шиг. энэ намууд нэг л биш. намын удирдлага болчихвол дарга болж баяжина гэж андуурдаг болсон нь хүүхэд хуурч байгаа юм шиг хийсэн үйлдлээс нь илчлэгдэж байна. дандаа хэлбэр хөөгөөд л.
2013-11-29