Жолооч торгох төхөөрөмжийг замын цагдаа нарт гардууллаа

img

Замын цагдаа нар ирэх даваа гарагаас эхлэн зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо болино. Өөрөөр хэлбэл, замын цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэх үедээ тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгөхөөр болов.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1,8 тэрбумын өртөгтэй эдгээр төхөөрөмжийг худалдан нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 цагдаад хүлээлгэн өглөө. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар хэрэгжиж буй энэ төслийн гүйцэтгэгчээр “Смарт солюшинс” компани ажиллаж, шалгах төхөөрөмж, тасалбар хэвлэгч гэсэн үндсэн хоёр төхөөрөмжийг сервер, сүлжээний холболтын хамт иж бүрнээр нь ашиглалтад бэлэн болгожээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг замын цагдаагийн ажилтан албан хаагчид торгууль бичиж, мөнгө тоолдог цаг халагдаж, салбарын үйлчилгээнд шуурхай, шударга тогтолцоо бүрдэж байгааг онцлон хэлсэн юм.

Халаасанд багтах хэмжээтэй уншигч төхөөрөмжид жолоочийн иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулан хувийн бүртгэлд нь нэвтэрнэ. Ингэснээр тухайн жолоочийн зөрчлийн түүхийг харах боломжтойгоос гадна татвар, даатгалын төлөлт, үзлэг оношилгоо, хяналтын камеруудаар илрүүлсэн зөрчлийг нь хүртэл харж болно. Тасалбар хэвлэгч төхөөрөмжөөр зөрчлийн торгуулийг хэвлэж өгөх ба 14 хоногийн хугацаанд төлөх учиртай. Торгуулийн мөнгийг аль ч банкинд тушааж болно, харин хугацаа хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нэмэгдэх, жолоо барих эрх нь хасагдах хүртэл хариуцлага тооцох шинэ журам гаргаж байна. Үүнээс гадна зөрчил гаргах бүрт жолоочоос оноо хасах ба анхлан олгосон 100 оноо дуусвал жолоодох эрх нь хасагдаж, давтан сургалтад суун шалгалт өгч байж эрхээ сэргээлгэнэ. Зөрчил нь бүртгэгдэж, мэдээллийн санд ордоггүй учраас давтан үйлддэг, замын хөдөлгөөнд ухамсар хариуцлагагүй оролцон зохиомол түгжрэл үүсгэдэг “чанаргүй” жолооч нарыг энэ систем илрүүлэх юм. Учир нь шинэ төхөөрөмжүүдэд үндэслэн зөрчил гаргасан жолооч ямар жолооны сургууль төгссөн, хэн гэдэг багшийн бэлтгэсэн жолооч гэдгийг харах боломжтой гэнэ.

Дашрамд дуулгахад, бэлэн бус төлбөр тооцоо гүйцэтгэхтэй холбоотой бүх мэдээллийг www.torguuli.mn цахим хуудсаар дамжуулан авч болох ажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

durem zorchigch:
torguulin. huudasaa geechihsen odoo yaahuu bank huudas neheed b.a
2014-01-07
bi demjij bna:
sain zuil boljee, zuv bna. tsagdaa nariin yos juram, uhamsar l undur bh hergtei.
2013-12-01
bi demjij bna:
sain zuil boljee, zuv bna. tsagdaa nariin yos juram, uhamsar l undur bh hergtei.
2013-12-01
yoooo:
ter bum *hiin negn 4say500myangijn vnetee ymuu haishiin iim vneteee bailaaa yu * idhee bolidoggvin bhdaaaa onoo entr bithii huuruud bai hugjilteee oron bolh gd dvr vzvvleed alham alhamaaraa deeshleechdeee tegeed yhiin mungugvi hvnn joloonii erhee hasuulana gesen vgvv togrguulaaa tulj chadku bol zurchil gargahgvi yawuul bolhiim bishvv gej bgaa bh naad zamaa tvgjreleee arilaga tegeed heregjvvl eniigeee.....ene 76 bas ene heden darganuud idheee boliiyooo jaahan hvn chanartai baildaaa jaahna ch boluu hudlaaa hvnii bag umustsun gahai shig l bhiin
2013-11-30
бнмау:
ардчилалыг дэмжиж гаргасан биш ардчилалдаа дарлуулаад дуусахнээ.хотын дугаартай машинаас зам ашигласны татвар авахаар уржигдар нитх шийдвэрлэсэн өнөөдөр зг хотын харъалалтай иргэнээс татвар авахаар яг одоо хэлэлцэж байна дээр нь машинаа унах гэхээр дугаараар хязгаарлаад унадаг өдөр нь торгоно дансанд хийгээрээ дурангаар харж байгаа шүү та нарыг гэж заналхийлээд бид ямар нийгэмрүү шилжиж байнаа.
2013-11-30
zochin:
ene ni amarshd‘ sain zyil boljee‘
2013-11-30
yandaa:
bas l neg shahaanii biznes, yaandaa yaaandaa!!!
2013-11-30
kkkk:
tsagdaa nar odriin hoolnii mongo tei bolj de .20 iig tolohgui 10 iig ogood salah zondoo jolooch nar baigaash de
2013-11-29
kkkk:
tsagdaa nar odriin hoolnii mongo tei bolj de .20 iig tolohgui 10 iig ogood salah zondoo jolooch nar baigaash de
2013-11-29
zochin:
bolij uz gorid hezeech tsagdaa abdag hahuula abna haana bna nuguu tsagdaagiin engert baih kamer chini ene ch gesen neg l mungu tugrugnii asuudal sh dee
2013-11-29
engeriin temdeg:
deerh engeriin temdegiig ajildaa garahdna salaan zahiragchna olgoj oroi buuhdna butcaaj avch deerh bichlgiig kompetert huulj abch tcagdaaga ymar haritcatai b.giigne vzeh heregtei b.n harin ter temdegne tcagdaa uuruu untaraah ymarch bolomgvi buyu untraah tobch zuvhun tub server deer baihaar shidchih bel bolno do tegbel tanai tcagdaa nar abilgal bolon soelgvi zangaa uuriin irehgvi hayh bailgvi engeriin temdegee uguul ajilaas *an bol abtobusaar gertei haridag bolgoh heregtei engeriin temde4ggvi tcagdaad hench bvv zogs gehedel ter hed taksiinii heden jolooch naraar gertei hvrgvvldeg hugnu ungutuh yum b.g yum da jargalsaihan darga mun altanhuyg saidaa
2013-11-29
tcagdaag hynah heregtei:
tcagdaa nar arai dendvv muuhai soelgvi tcagdaa nar chine hubiin sorlgvi bn vvn deeree ymar hariutclaga tootcoh yum vvniig hyndag kamer ch yum uu ail esvel bainga asaalttai baidag bichleg hiideg engeriin temdegtei bolgomoor b.n jolooch bid nar ter temdgee zvvgeegvi bol tcagdaag dohih bolon torgohod esergvitcel buyu zogsohgvi torguulahgvi baih tiim togtoltcootoi baibal ih zvgeer b.n
2013-11-29
зочин:
100 оноо гэдэг чинь 1 жилд юм уу насан туршдаа болж байна уу тодорхой бичээчээ
2013-11-29
abtо:
одоо энүүгээр 20-ыг төлөх үү надад 10-ыг өгөх үү гээд л дор нь гарцыг олох байлгүй дээ.цагдаа нарыг ямар ч цензур шалгаруулалт байхгүйгээр авдаг юм уу.хачин элгийн гутлаа чирсэн юмнууд л цагдаа гээд л төрийн хувцас өмсөөд л том том дуугараад л явах юм.
2013-11-29
холын гэрлээ цэгцлээч:
холын гэрэл ,холын гэрэл.торгохоо л ярьж байх юм.энэ жаргалсайхан гэж ажил хийдгүй хүн аль ч засгийн үед мултрахгүй артай юм аа
2013-11-29
hahahaha lol:
ene mash zuw. gehdee yuuun torgoh weee ard irgediin halaasruu l dairah yumaa hiih yum ter emneleg ntree barij boldguimu ter nowshiin hogiin uutand 4 terbum ursen shigee emneleguudeer ewdersen tohooromj zarsan shigee elgiin yum boloh wiide ene yum ni ajilaad heregjdeg bol sain l bna
2013-11-29
мэдээлэл хулгайлж зарагч:
маш ноцтой зүйл хийж дээ,замын цагдааг хахуульдаад л тухайн сонирхож байгаа,дөнгөх гэсэн хүнийхээ мэдээллийг 100 хувь хялбархан олж авах боломж бүрджээ,жинхэнэ сүйрэлийн эхлэл болж дээ,арван хар мөхлийн мөрөөр оржээ,мэдээллийн нууцыг эхлээд хадгалж хамгаалах ёстой ш дээ,жинхэнэ аймшиг,
2013-11-29
hotiin zaluu:
3114 chi zugeer uuriiguu hichee . . . harin ch zamiin tsagdaa nar haitsaa mash sain bolson baina lee shuu . . . uursduu soliorch durem zurchuud daraa ni olon doloon um yarih umaa
2013-11-29
zochin:
zub zub. deg jurmand oruulah heregtei. amjilt husye
2013-11-29
hulguu.:
bolj dee . . . . . .
2013-11-29
enkh:
bolj baina. demjij bn
2013-11-29
зочин:
бас л шахааны бизнес, энэ алтанхуягыг яанаа, сургууль. цэцэрлэг барих болохоор мөнгө байхгуй, одоо сониуч зангаар баахамън жолооч нарыг торгон доо.
2013-11-29
3114:
tsagdaa nariinhaa bolovrsolig deeshluuleechee haritsaanii soyol gj awah yum bhgui
2013-11-29
hunnu:
bolj dee..
2013-11-29